Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас бусад аймгуудын зорчих хөдөлгөөн өмнөх шигээ үргэлжилнэ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийн Шадар сайд Я.Содбаатар танилцуулах үеэр хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөн болон нийслэлд хөл хориог сунгах эсэх талаарх мэдээллийг өглөө. 

- Хөдөө орон нутаг руу зорчих тухайд?

- Аймаг хоорондын зорчих хөдөлгөөнд өнөөдрийн мөрдөгдөж байгаа зүйл хэвийн үргэлжилнэ. Голомтгүй бүсээс аймаг хооронд явахдаа асуумж асууж, халдвар хамгааллын дэглэм сахиулан, холбогдох мэдээ мэдээллүүдийг аваад нэвтрүүлж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг оруулахгүйгээр бусад аймгуудад энэ дэглэм үргэлжлэн мөрдөгдөнө. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед ямар шийдвэрүүд гарахыг одоогоор хэлэх боломжгүй.

Нийслэлээс гарч байгаа \голомттой бүсээс гарах\ хөдөлгөөн нэгдүгээр сарын 6-н хүртэл хязгаарлалттай. Зөвхөн ачаа тээврийн эрүүл мэндийн шалтгаантай иргэд орон нутгийн хөдөлгөөнд оролцоно. Бусад иргэдийн хувьд хязгаарлалттай байгаа. Цаашид нөхцөл байдал хэрхэхээс хамаараад орон нутаг  зорчих хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гарна.

Орон нутгаас хот ирж байгаа хүмүүсийн хувьд  голомттой бүсээс ирж байгаа бол PCR шинжилгээний хариутай байна. PCR шинжилгээ байгаагүй бол түргэвчилсэн оношлуурын хариуг харгалзан үзэж, эрүүл бүс гэж тогтоогдсон эсэхийг нь асуумжаар авч нэвтрүүлнэ.

- Нийслэлийн бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах талаар шийдвэр гарсан уу?

- Одоогийн байдлаар ганцхан нийслэл хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл шилжсэн. БЗД-т голомтлон гарсан халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд хугацааг сунгах, сунгахгүйг өнөөдөр хэлэх боломжгүй байна. УОК-т дүгнэлтүүд эцэслэгдэж ирээгүй. Халдварыг тархаахгүй байхын тулд хатуу хөл хорионы дэглэмийн аргыг олон улс хэрэгжүүлж байгаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1827902980691204