Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлгүүр, худалдааны төв нь халдвар тархах орчин тул 15 минутын дотор худалдан авалт хийх шаардлагатай"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлгүүр, худалдааны төв нь халдвар тархах орчин тул 15 минутаас дээшгүй хугацаанд үйлчлүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл анхаарууллаа.

Тэрбээр "Иргэд сүүлийн хэд хоног дэлгүүр, худалдааны төвүүдээр их үйлчлүүлж, хүний бөөгнөрөл үүсгэх хандлага ажиглагдаж байна. Цар тахлын энэ үед бид хамгийн эхэнд гэртээ байж халдвараас сэргийлэх учиртай.

Хэрвээ дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэх бол хүн хоорондын зайгаа сайн барьж, амны хаалт зүүж, аливаа бараа бүтээгдэхүүн, түрдэг тэрэг зэрэгт нүцгэн гараараа хүрэхгүй байх шаардлагатай. Агааргүй битүү буюу дэлгүүрийн орчин нь халдвар тархах орчин болж байна.

Иймд дэлгүүрээс авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, түргэн хугацаанд жагсаасан зүйлээ аваад дэлгүүр дотор агааргүй битүү орчинд 15 минутаас дээшгүй хугацаанд худалдаа хийгээд гарахыг зөвлөж байна.

Мөн амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч нөөцлөх нь хоолны хордлогот халдвар гарах нөхцөлийг бий болгодог. Иймд хүнснийхээ сонголтод анхаарахыг хүсэж байна.

Хамгийн гол нь баяр ёслолоо гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж, бэлэг сэлт солилцохгүй байж цахимаар мэндчилгээ дамжуулах хэрэгтэй. Дэлхий дахинд энэ жил баяр ёслолыг цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2758848217661853

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.