Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарын анхны халдварын тохиолдол АНУ-д бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Их Британид анх илэрсэн халдварлах чадвар өндөртэй коронавирусийн шинэ хувилбар B.1.1.7 АНУ-ын нутаг дэвсгэрт анх удаа бүртгэгджээ.

Өчигдөр Колорадо мужийн оршин суугч 20 гаруй насны эрэгтэйгээс уг вирус илэрсэн тухай тус мужийн захирагч Жаред Полис твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Өвчтөн нь ойрын үед гадаадад аялсан түүхгүй байсан тул вирусийн халдварыг хаанаас авсныг мөрдөж, тодруулах ажил эхэлжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд коронавирусийн шинэ хувилбар мэдэгдэлгүйгээр хүн амын дунд тархсан байх өндөр магадлалтай гэж дүгнэж байна.

B.1.1.7 гэж нэрлэгдэж байгаа шинэ хувилбар одоогоор Өмнөд Солонгос, Япон, Испани, Австрали, Канад зэрэг дэлхийн 17 оронд илрээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-ын засаг захиргаа Их Британиас ирэх зорчигчдоос коронавирусийн халдваргүйгээ батлах оношилгооны дүгнэлт шаарддаг болжээ.

Коронавирусийн шинэ хувилбарын халдварлах чадвар өндөр гэгдэж байгаа ч өвчтөний биеийг илүү муутгадаггүй, одоо ашиглагдаж буй вакцинуудад дарагдах боломжтой гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press