Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлал” сэдэвт Солонгос Монголын хамтарсан онлайн хурал

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

БНСУ-ын Бусан хотын захиргаа нь  2018 онд Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих Монгол улс дахь  төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж буй бөгөөд тус байгууллагаар дамжуулан БНСУ –ын Бусан хот болон Монгол улсын эрүүл мэнд болон аялал жуулчлалын салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэ бодлогынхоо хүрээнд аялал жуулчлалын салбарт Бусан чиглэлтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж буй Монгол аялалын байгууллагын үйл ажиллагааг дэмжин Бусан хотын аялал жуулчлалтай танилцуулах маркетингийн аялалд хамруулах, Бусан хотын аялал жуулчлалын олон улсын хурал семинар оролцуулах болон гаргасан аялалын бүтээгдэхүүнийг дэмжин ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн салбарт хоёр хотын эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол эмнэлгийн байгууллагатай хамтран сайн үйлсийн аян, эмч солилцооны хөтөлбөр болон Бусан хотод үнэгүй эмчилгээнд хамруулах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээс гадна Бусан хотын эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцах аялал болон хурал семинарыг зохион байгуулж ирсэн байна. 

2020 оны 12-р сарын 28-ны өдөр Бусан хотын эрүүл мэдийн аялал жуулчлалыг дэмжих Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлал сэдэвт Солонгос Монголын хамтарсан хурлыг зохион байгуулж буй бөгөөд энэхүү хурал нь “Корона-19” дэлхий нийтэд тархан хөл хорио тогтоосонтой холбоотой  Zoom сүлжээг ашиглан онлайн байдлаар явагдах аж.

 
 

Тус онлайн хуралд Монгол талаас  эмч мэргэжилтэн, эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн аялал жуулчлалын агентлагууд оролцох бөгөөд БНСУ-ын Бусан хотоос нуруу нугас үе мөчний Гандун эмнэлэг, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн Mediwomen эмнэлэг болон kim byoung Joon Ledas венийн судасны өргөсөлийн эмнэлэг  оролцож мэс засах техник  технологио танилцуулан  Бусан хот болон  Улаанбаатар хот цаашлаад хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд туршлага солилцох цаашид хамтран ажиллахтай холбогдуулан санал бодлоо солилцоно.

 

Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын хамтын ажиллагаа, итгэлцлэлийг нэмэгдүүлж цаашид онлайн хурал семинарыг тогтмол зохион байгуулах бололцоог нээхээс гадна олон талт арга хэмжээгээр дамжуулан “Корона – 19” –ийн  дараах хоёр хотын хамтын ажиллагааны төвшинг нэг шат ахиулана гэдэгт итгэлтэй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.