Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эртний Ромын Помпей хотын балгаснаас малтаж гаргасан түргэн хоолны газар

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2020 он дуусахын өмнөхөн Италийн археологичид галт уулын үнс нурманд дарагдсан эртний Ромын Помпей хотоос нэгэн гайхамшигт олдворыг илрүүлсэн байна.

Энэ бол тус хотын балгасны “Regio V” хэсгээс олдсон гудамжны түргэн хоолны газар юм. Өнөө цагийн буффетыг санагдуулам хоолны лангуунуудыг гоёмсог зургаар чимэглэсэн нь маш сайн хадгалагдаж үлджээ.

Лангуун дээр суурилуулсан тогоонуудаас тухайн үеийн хоол хүнсний үлдэгдэл илэрсэн байна. Эндээс эртний ромчуудын хоолны орц, найрлагыг судлах боломж гарч байгаа ажээ.

Нийтийн тооллын 79 оны орчимд Везуви галт уулын дэлбэрэлтээс үүссэн халуун үнс нурамд Помпей хот бүхэлдээ дарагдсан юм. 4-6 метрийн гүнд булагдсан хотын балгасыг 16 дугаар зуунд анх нээж, 1748 оноос малтлага хийж эхэлсэн түүхтэй.

Галт уулын дэлбэрэлтийн үеэр Помпейн 2,000 орчим оршин суугч амиа алдсанаас 1,500 орчмынх нь цогцсыг илрүүлсэн гэдэг.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Mashable