Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс зөвхөн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан зорчигчдыг хилээрээ нэвтрүүлнэ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн PCR (polymerase chain reaction) шинжилгээний хариу нь сөрөг гарсан зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэх шийдвэр гарсныг Турк улсын эрүүл мэндийн сайд өчигдөр мэдээлжээ.

Шинэ журам ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ба тус улсыг зорих бүх зорчигч баталгаатай шинжилгээний хариугаа үзүүлж байж онгоцонд суухаар болсныг Туркийн эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна.

Харин коронавирусийн шинэ аюултай хувилбар дотоодод нь илэрсэн Их Британи, Өмнөд Африк, Дани улсуудын зорчигчид шинжилгээний хариугаа шалгуулахаас гадна Туркэд ирснийхээ дараа заавал тусгаарлагдахаар болжээ.

 

Эх сурвалж: Reuters