Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Хэрэв энэ хуулийг дэмжихгүй бол та хонгилыг хэвээр байлгах сонирхолтой байна гэсэн үг

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:29 2020/12/25

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 

18:12 2020/12/25

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2BfTcENDi0/

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн төслөөр тодорхой хэрэг, нэг нэгнийг яриагүй. Үндсэн хуульд заасан гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэдэг гурван хүний хүрээнд үндэслэл тодорхой бусаар хариуцлага тооцогддог байж болохгүй. Энэ нь эргээд шүүгч, шүүх эрхийг айдаст, нөлөөнд автуулах сөрөг үр дагавартай. 

Хэрэв энэ хуулийг дэмжихгүй бол та хонгилыг хэвээр байлгах сонирхолтой байна гэсэн үг. Та үнэхээр тийм бодолтой байгаа юм уу. Уг нь та хонгилоор их л орж гарсан хүн юм билээ. Намайг Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж явахад та өөрөөсөө болдог уу өрөөлөөс болдог юм уу хонгилоор орж гараад яваад байсан түүхтэй юм билээ.  Хамтраад нураалцая Ш.Адьшаа гишүүн ээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хуулийн анх баталсан асуудлыг Ерөнхийлөгч санаачилсан мэт ойлголт яваад байх шиг байна. Хуулийг олонхоороо баталдаг. МАН-ын 65 гишүүн үүнийг баталсан. Та нарын баталсан энэ хуулиас юу хожив. Одоо тэгээд буруу байна гээд засах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч үүнд юу гэж хариулах вэ. 

Шударга таван гишүүн гэж ярьж байсан бол одоо хулхи тав гэж ярьдаг болсон. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга, нэг нь ЗГХЭГ-ын дарга, нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон. Тухайн үед эдний хэн нь ч албан тушаалд очихгүй гэж ярьж байсан. ҮАБЗ-ийн гурван гурван гишүүний хоёр нь МАН-ын гишүүнчлэлтэй. 

Энэ хуулийг баталснаар шүүхийг дарамтад оруулсан юм байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар ямар хохирол учирсан бэ. Энэ хуулиар хохирсон хүмүүсийг тэгвэл яах вэ.

Манай Ш.Адьшаа гишүүнийг байнга л орон шоронгоор явсныг нь ярих юм. Ямар хэцүү юм бэ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Юу хожив оо гэж асууж байна. Үүнээс Монголын ард түмэн хожсон. Яагаад гэвэл Салхитын мөнгөний орд, Эрдэнэт үйлдвэрийн асуудал шийдэгдсэн. Үүнийг дагаад өнөөдөр ус, цахилгааны төлбөр тэглэгдээд байж байна. Салхитын мөнгөний ордын асуудал шийдэгдсэнээр тэтгэврийн зээл тэглэгдсэн. Эдгээр асуудлыг шийдэж чадсан юм. 

Одоо юм өөрчлөгдөж байна. Шүүгчийн зарим дарамтаас нь салгах шаардлагатай байна.  

17:10 2020/12/25

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрх баригчид хонгилын түлхүүрийг булааж байна. 62 гишүүн бярдаж байх шиг байна. Ерөнхийлөгчөөс хамаг эрхийг нь булааж авч байна. Үе үеийн Ерөнхийлөгчид шүүхийн эрх мэдэл арай давуу байдаг нь төсөв хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. Засгийн газрын зарцуулах төсвийн УИХ баталдаг. 

Өнгөрсөн хугацаанд цагаан захтнуудын үйлдсэн гэмт хэрэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйж хэмжээнд очсон. ҮАБЗ-ийн зөвлөмж гарч байж, 17 шүүгчийн бүлэг хэрэг шийдэгдсэн. Энэ буцна гэсэн үг үү.  Дээр нь ҮАБЗ дээр шийдвэр гарч байж Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой том хэрэг нааштай шийдэгдсэн. Бүлэглэлүүдийн захиалгаар энэ өөрчлөлт хийгдэж байна. 

Оюутолгойтой холбоотой том дарга нар шоронд байгаа. Тэдний захиалгаар энэ Шүүхийн тухай багц хуулийг оруулж ирж байна гэж үзэж байгаа. Тэр хүмүүст оноосон ял шүүхийн шатанд хөнгөрсөн. Энэ хуулийн буянаар тэр хүмүүс гарч ирэхгүй гэсэн баталгаа бий юу. 

Түүнчлэн шүүгч нарын Сахилгын хороог УИХ-аар авч хэлэлцдэг болох тухай асуудал яригдаж байгаа. Ингэснээр эрх баригчдын дуу хоолойг гүйцэлдүүлэх шүүгч нарын бүхэл бүтэн арми бий болох вий дээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2019 онд баталсан уг хууль нэг талаар үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, авилгач, хэнд ч дийлдэхээ байсан, газар шороогоо харийнхны халаасанд хийж байсан шүүгч нарыг хуулийн өмнө аваачсан. Өнгөрсөн хугацаанд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаснаас наймынх нь гэм буруугүй тогтоогдсон. 

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр шүүгчийг зөвхөн Сахилгын хороо гэдэг байгууллага түдгэлзүүлэх, огцруулах эрхтэй байхаар заасан. Энэ заалт 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тиймээс Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийг өөрчлөхөөр УИХ-ын 13 гишүүн энэхүү хуулийн төслийг санаачилсан юм. Шүүхийн багц хуультай энэ асуудал уялдана. 