Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөнгөлөлтийн хугацаанд гэр хорооллын өрх 240-530 мянга, орон сууцны айлууд 560 мянгаас 1.1 сая төгрөг хэмнэнэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засгийн газраас УИХ-ын гишүүний асуулгад хариу өгч байна. 

Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой асуулгад салбарын сайд Н.Тавинбэх болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2BfTcENDi0/

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Засгийн газраас айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд гэр хорооллын өрх 240-530 мянга, орон сууцны айлууд 560 мянгаас 1.1 сая, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 7-30 сая, томоохон ААН, үйлчилгээний байгууллагууд 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэдэг судалгаа гарсан.

Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш гурав хоногийн хугацаанд эрчим хүчний хэрэглээ 15-21 хувиар өссөн. Үүн дотор гэр хорооллын хэрэглээ 14-58 хувь болж өссөн. Цахилгаан эрчим хүчний 738 мянган хэрэглэгч байгаагаас нийслэлд 25 мянган ААН, 381 мянган айл өрх, 26 мянган ААН, 296 мянган өрх хамрагддаг.