Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: ААН-үүдийн тайланг харгалзаж үзэн, торгуулиас чөлөөлөх нь зүйтэй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:10 2020/12/25

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ хууль нэг бодлын өршөөлийн хууль гэсэн үг шүү дээ. Цар тахлын хүнд үед алданги, торгууль тавигдсан ААН-үүдийг тодорхой хэмжээнд чөлөөлөх асуудал. Он гараад ААН-үүд өөрсдийн тайлангаа гаргаад ирнэ. Хагас жилээр гаргасан тайланг нь үзэж хэрэгтэй. Хөл хорионы үед зарим ААН-үүд тухайлбал зарим хүнсний үйлдэв хэвийн ажиллаж байгаа. Харин зарим нь ажилтнуудаа амрааж, чөлөөлж НДШ төлөх боломжгүй болж байна. Тиймээс оны дараа тайланг нь харзалзаж үзээд, торгуулиас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. 

Хоёрдугаарт, малчид болон хувиараа НДШ нөхөн төлөх хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Байнгын хорооноос энэ хугацааг сунгах саналыг Засгийн газарт өгсөн байгаа. Энэ хүнд нөхцөлд ялангуяа оны төгсгөлд нөхөн төлөх боломж хомс байсан. Тиймээс энэ хугацааг сунгах санал боловсруулж оруулж ирэх шаардлагатай байна. 

Ийнхүү байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

13:43 2020/12/25

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/2BaXogCubC/

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ жилийн НДШ төлөлт ямар хувьтай байна вэ? Хувийн хэвшил аж ахуйн нэгжээр ялгаад хэлж өгөөч. Малчдыг НДШ-ийг нөхөн төлүүлэх хууль үйлчилж ирсэн, хугацааг сунгах хууль ямар шатандаа явж байгаа вэ?

Тэтгэврийн даатгалын шимтгэл 17 хувьтай байгаа. 2020 нэгдүгээр сарын 1-нээс 19 хувь болгох нь 1995 оны түвшинд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэрлэлийн ослын ажилгүйдлийн даатгалын шимтгэл ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл чөлөөлөгдсөн. Төлөвлөгөөг 13 хувиар давуулан биелүүлсэн. Үүн дотор улсын татаас орж байгаа юм.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Малчин хувиараа даатгал төлөгчийн хуулийн үйлчлэл арванхоёрдугаар сарын 1-нээс дуусгавар болохоор байгаа. Анх энэ хуулийг гаргахдаа 44 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдана гэж тооцоолсон ч 9,100 хүн хамрагдсан. Уг хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл үйлчлэх хугацааг сунгах санал гаргасан.

13:34 2020/12/25

Үргэлжлүүлэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Байнгын хорооноос өмнөхтэй адил анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлгийн үе шаттай хамтатган явуулж, эцэслэн батлах горимын санал гаргасан байна. Санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

13:29 2020/12/25

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Төсвийн байнгын хорооноос уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлгийн үе шаттай хамтатган явуулж, эцэслэн батлах горимын санал гаргасан байна. Байнгын хорооны саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжив. 

Ийнхүү уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

09:14 2020/12/25

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн төсөлд 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгажээ. 