Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Perseverance” станц Ангараг гарагт хэрхэн газардахыг NASA энимэйшн видеогоор харуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн “Perseverance” судалгааны станц 480 сая километрийн урт аялалаа удахгүй дуусгаж, Ангараг гарагт газардах гэж байна.

Энэ оны долдугаар сард дэлхийгээс хөөрсөн станц 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Ангарагт газардах юм. Ангарагийн Жезеро галт уулын тогоонд буусныхаа дараа уг станц цаг уур, геологийн мэдээлэл цуглуулж, хөрсний дээж авч, бичил амьд организмийн ул мөрийг хайх ажээ.

Энэ долоо хоногийн эхээр NASA станцынхаа газардах үйл явцыг дүрсэлсэн энимэйшн видеог нийтэд үзүүлсэн байна.

“Perseverance” станц Ангарагийн агаар мандалд орсныхоо дараа хэд хэдэн үе шат дамжиж байж газардах юм байна.

Эх сурвалж: NASA