Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:46 2020/12/24

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы хуралдаан өндөрлөлөө.

18:08 2020/12/24

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3504654486293203

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

17:44 2020/12/24

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Энэ шийдвэр гарах хэлэлцэж батлах хоёрын дунд асар их зөрүү гарсан. Засгийн газраас мэдээж хэрэг ААН-ийг дэмжих бүх нөөцөө шавхаж байгаа. Гэхдээ яалтачгүй ААН-үүдэд дэмжлэг хэрэгтэй. Тухайн ААН-үүд ирэх оны долоодугаар сар хүртэл хэчнээн төгрөгийн хөнгөлөлт авах вэ? гэх мэт зүйлүүд явцын дунд тодроод явах байх. Эдийн засгийн цоорхойг хэн нөхөх вэ? гэдэг асуудал чухлаар тавигдана. Монголбанкинд санхүүгийн эх үүсвэр байна. Зах зээл рүү мөнгө хийхгүйгээр ийм байдлаар цаашид явах боломжгүй.

УИХ-ын гишүүн: Ц.Даваасүрэн: Орлого багатай өрхүүдийн хүүхдийг цахимаар хичээллэ гэдэг асуудал хэцүү шийдвэр. Эдгээр хүүхдүүдэд дунд нь нэг компьютер өгөх хэрэгтэй. Аль болох байгаа нөөцдөө оновчтой арга хэмжээг авах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:  Хуулийг уншаад энэ нь ороогүй байна гэж ойлгохгүй юм.  Нэг заалт нь байгаа нөгөөх нь байхгүй гэж яаж тайлбарлаад байгааг ойлгохгүй юм.  Энэ хуулийн төсөл бол чухал асуудал. Дарга томилоход бүгд шаагилдаад ард түмний зангилаа асуудал дээр энийг нь яагаад орхисон юм бэ? гээд байх юм. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хуулийн төслийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн шатанд гээгдсэн зүйлийг оруулах болзолтойгоор дэмжиж байгаа. Зуд болоход нохой зовдог гэдэг шиг том байшинтай хүмүүс хожиж байна. Харин тэд нарт түрээс төлдөг иргэдийн эрх ашгийг хамгаалах нь чухал.

Бууруулсан түрээс ч төлөх тэнхэлгүй иргэд байгаа. Байрны эздэд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа нь сургууль, цэцэрлэг, жирийн иргэдэд очиж байгаа мөнгө хасагдаж байна гэсэн үг. Том байртай хүмүүсийн татварыг тэглэлээ.  Энэ тохиолдолд түрээсийг мөн тэглэх хэрэгтэй

17:00 2020/12/24

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Үргэлжлүүлэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.