Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Импортын өндөг ₮450 орчим, дотоодын компаниудынх ₮360-400 хүртэлх үнээр худалдаалагдаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
https://www.rebeccaruppresources.com/

ОХУ-аас импортоор орж ирж байгаа өндөг Монгол Улсад 400 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа учраас зах, худалдааны төвүүдээр 450 орчим төгрөгөөр зарагдаж байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Мөн “Дотоодын буюу Монголын Түмэн шувуут, Баян компаниудын хувьд 2021 оны нэг сарын 31-ний өдөр хүртэл задгай өндгийг 340 төгрөгөөр нийлүүлж байгаа тул зах, худалдааны төвүүд өөрсдийн зохих ашиг, НӨАТ нэмээд 360-400 төгрөг хүртэлх үнээр худалдаалж байна. Энэ үнэ хэвээр байгааг хэлье” гэв. 

Өндөгний нөөцийн тухайд өнөөдөр УИХ-ын хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар "Цөөн төрлийн бараанаас бусад нь хангалттай байгаа. Хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр хүндрэл гарч байна. Нэг нь өндөг. Өндөгний 50 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Алтанбулагийн боомт хаагдсантай холбогдуулан хүндэрч байна. Гэхдээ бид вагоноор ачиж оруулж ирж байгаа. Өчигдөр дөрвөн вагон орж ирсэн. Өндөгний долоо хоног хүрэхгүй нөөц байгаа” гэдгийг мөн хэлсэн. 

Хүнсний хангамжийн шуурхай штабыг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.