Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ДЭЙРИ компаниас малчид, фермерүүдийн дунд зохион байгуулсан сугалаат худалдааны азтанууд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 24
Сурталчилгаа

АПУ ДЭЙРИ компани сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермүүдийнхээ дунд “Сугалаат хөтөлбөр”-ийг 10.01-12.01ний хооронд  хоёр сарын турш зохион байгуулж, азтануудаа тодрууллаа.

 

Сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 40 литр сүү тутамд нэг сугалаа олгож нийт 46 азтан тодруулсан. Тухайлбал: Автомашин -1 азтан, Мотоцикл-2 азтан, Гар утас -5 азтан, Хөлдөөгч-4 азтан, Мотор -3 азтан, Үүрдэг хадуур-5азтан, Саалийн хувин-10азтан, Бүтээгдэхүүний эрх, Малын тэжээл-10 азтан тус тус тодорч  шагналууддаа гардан авлаа.

Супер хонжворын эзнээр Төв аймгийн Батсүмбэр сумын малчин Д.Мөнхбаяр тодорч “Mitsubishi Minicap” загварын автомашин гардан авлаа.

 

Харин мотоциклийн азтанаар СХД-ийн 21-р хорооны малчин С.Баттогоо, ХУД-ийн 13-р хорооны малчин М.Гансүрэн шалгарлаа. 

 
 

АПУ ХК компани нь 2008 онд "Цэвэр сүү"-г үйлдвэрлэж эхэлсэн. Харин 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ ХХК болж бие даан үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл 4 брэндийн 42 нэр төрлийн сүү , сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр хүргэж байна.  Ингэхдээ 1200 гаруй малчин, фермерүүдээс өдөрт дунджаар 30-70 тонн сүү, жилд 11-15 сая литр сүүг авдаг юм.

 

/Гар утасны азтан СХД 21-р хорооны иргэн н.Хартолгой/

Тус компанийн онцлог нь дэлхийн жишигт нийцсэн ГЕА брендийн бүрэн автомат үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Энгийнээр тайлбарлавал шингэн сүүг Бактофуг (бактерийг 99 хувь шүүгч), Деа Аретор (малын бууц, шивтэр үнэр шүүгч) тоног төхөөрөмжийн тусламжтай ариутгаж, боловсруулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй хэрэглэгчдэд өглөө бүр  шинэ огноотой, стандартын шаардлага хангасан шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Бид үйл ажилагаандаа Монгол улсад анхны  олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 чанарын стандартыг нэвтрүүлснээр  Олон улсын жишигт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бид малчид фермерүүдийн дунд олон улсын стандартын дагуу ариун цэвэр, эрүүл ахуйн сургалтыг тогтмол хийж  байнгын уялдаа холбоотой ажилладаг билээ.

Манай компани малчид, фермерүүдтэйгээ тогтмол хамтран ажиллаж өвлийн хүнд цагт хэвэг тэжээлээр хангаж, хавар намрын цагаар малын шингэн тэжээл, мөнгөн урьдчилгаа олгож тусалж дэмждэг билээ. Энэ удаагийн сугалаат арга хэмжээ ч мөн түүний нэг илрэл болж байна.

 

/Хөлдөөгчний азтан ХУД 13-р хорооны иргэн н.Отгончимэг/

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.