Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

2,375 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 969 сая төгрөгийн сүүний урамшуулал олголоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Зургийг ХХААХҮЯ-наас авав

2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор сүүний урамшуулал  олгох журмыг баталсан.  Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны арваннэгдүгээр сард 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн.

Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2,375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ