Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

П.Анхбаяр: Гэртээ сууж байгаад л ийм том бэлэгтэй болно гэж бодож ч байсангүй

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 23
Сурталчилгаа

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд буй яг энэ үед айлчлан ирж буй оноо аз хиймориор дүүрэн угтсан онцгой хүмүүсийг танилцуулъя.

Мобиком Корпораци жил бүр уламжлал болгон шинэ жилийн онцгой урамшууллыг хэрэглэгчдэдээ зориулан зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн адилаар “Бэлэг түгээе” урамшууллаа зарласан бөгөөд 12-р сарын турш Мобикомын хэрэглэгчид ердөө QR код уншуулаад л өдөр бүр бэлэг авч, мөн дээр нь 7 хоног бүрийн онцгой бэлгийн ялагчид болж байсан юм. Даваа гараг бүр тодруулж буй ОНЦГОЙ бэлгийн ялагчид 12-р сарын 7, 14, 21-ний өдрүүдэд тодорч, ялагчид бэлгээ хүлээн авсаар байгаа юм. Бид энэ удаад 12-р сарын 21-ний тохирлоор ялагч болсон хоёр хэрэглэгчийн сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Ухаалаг робот тоос сорогчийн эзэн болсон П.Анхбаяр: Манай гэрийнхэн бүгд Мобикомын дугаар барьдаг. Би гэхэд л 17 жил энэ дугаараа барьж байна. Сошиалд өдөр бүр л байж байдаг учраас шинэ жилийн урамшууллын мэдээллийг Mobicom хуудсаас олж мэдээд, апликейшнаараа өдөр болгон QR кодыг нь уншуулаад л байсан. Өдөртөө дата бэлгүүдээ аваад гоё байна даа гэж бодсоноос энэ том үнэтэй бэлгийг нь авчихна гэж ёстой бодоогүй шүү. Манай гэрийнхэн үнэхээр их баяртай байгаа, та бүхэндээ маш их баярлалаа.

 

Samsung Galaxy A71 ухаалаг утасны ялагч Б.Мөнхтуяа: Ах маань хөдөө уурхайд ажиллахаар болж, тэнд нь Мобикомын сүлжээ сайн барьдаг гээд би яаралтай дугаар худалдаж авч өгөөд явуулсан юм. Харин бэр эгч 7000₮-ийн картаар цэнэглэж өгсөн чинь урамшуулалд оролцох эрхтэй боллоо гэж мессэж ирсэн гэсэн. Харин нэг дэх өдөр маш олон дугаараас баяр хүргэсэн мессэж ирэхэд нь дугаар андуурсан байна даа л гэж бодоод өнгөрсөн гэсэн. Удаа ч үгүй Мобикомоос холбогдож, ухаалаг гар утасны ялагч болсон тухай хэлсэн юм билээ. Ах маань уурхай дахь ажлаа дуусгаад удахгүй ирээд утсаа авна. Манай гэрийнхэн бүгд Мобикомын дугаартай, дүү нар хүртэл өдөр болгон санан санан QR кодоо уншуулаад дата бэлэг авах гээд л хоорондоо өрсөлдөөд байгаа шт ээ (инээв). Гэтэл ах манай гэрээс хамгийн бага буюу ердөө сар гарангийн хугацаанд л Мобикомын дугаараа барьж байгаа хэрнээ ингээд ялагч болчихно гэдэг ёстой санаанд оромгүй сайхан үйл явдал боллоо. Улс орон даяар корона гээд бүгд хямралтай байгаа энэ цагт, бас шинэ он гарах дөхсөн энэ үед ийм сайхан үйл явдал манай гэр бүлд тохиосонд бид үнэхээр баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Ийнхүү “Бэлэг түгээе” урамшууллын 3 дахь долоо хоногийн ОНЦГОЙ бэлгийн хоёр ялагч бэлгээ авч, харин агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн эзэн Хэнтий аймгаас тодорсон учир бэлгийг шуудангаар илгээж, тун удахгүй хэрэглэгчид хүргэх юм байна.

Урамшууллын хамгийн сүүлийн СУПЕР бэлгийн шууд тохирол 12-р сарын 28-ны Даваа гарагт явагдах бөгөөд СУПЕР бэлгэнд Suzuki Jimny цоо шинэ авто хүлэг, мөн худалдаанд гараад удаагүй байгаа iPhone 12 Pro ухаалаг гар утасны хоёр ялагчийг тодруулах юм. Мобикомын хэрэглэгч та энэхүү тохиролд оролцохын тулд Mobicom болон Monpay апликейшнаараа өдөрт нэг удаа доорх QR кодыг уншуулахад л хангалттай. Ингэснээр танд өдөр бүр бэлэг ирэхээс гадна СУПЕР бэлгийн тохиролд оролцох эрхтэй болно. Түүнчлэн энэхүү тохиролд 7000₮-ийн “Хамтдаа бүтээе” картаар цэнэглэсэн хэрэглэгчид ч оролцох боломжтой гэдгийг дуулгая.

 

Эрхэм та “Бэлэг түгээе” урамшуулалд амжиж оролцоод айсуй оноо азтай, одтой, бэлэгтэй угтаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.