Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улс гадаадад байсан 27,229 иргэнээ эх орондоо авчиржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавируст халдвар анх тархаж эхэлсэн цагаас Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажиллагаа 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд нийт 27,229 иргэнээ эх орондоо авчраад байна.

Үүнээс,

  • Агаарын замаар дэлхийн 93 улсаас, 111 нислэгээр 21,092 иргэнийг,
  • ОХУ блон БНХАУ-аас авто замаар нийтдээ 6,637 иргэнийг авчирчээ.

Энэ сард УОК-ын шийдвэрээр үйлдэгдсэн дөрвөн удаагийн нислэгээр 542 иргэн ирсэн. Ингэснээр 2020 онд хийгдэх тусгай үүргийн нислэгүүд дуусаж байна.

Гэхдээ өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамаараа дамжуулах авч байгаа. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад 2,000 орчим иргэн яаралтайгаар эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн байна. Тэдгээр иргэний дийлэнх нь буюу 1,500 гаруй нь БНСУ-д оршин сууж байна" гэв.

Видео: