Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

2016-2019 онд олгосон дипломат болон албан 230 паспортыг хүчингүй болгожээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг үндэслэн 2016-2019 онд олгосон нийт 230 паспортыг хүчингүй болгожээ. Үүнээс дипломат 34, албан 196 паспорт байна.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг юм.

Энэ хугацаанд гурван удаагийн тушаалаар нийт 7,293 паспорт буюу 6,333 албан, 960 дипломат паспортыг тус тус хүчингүй болгожээ.

Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой.

 

Эх сурвалж: ГХЯ