Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д COVID-19 цар тахал гарсан үед Монголын иргэд дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлжээ

ikon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонг Конгт суугаа  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, Элчин сайд ноён Ши Фэйтэй уулзаж, экзекватур хүлээн авав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ши Фэй БНХАУ-д COVID-19 цар тахал гарсан эхэн үед Монголын ард түмэн Хятадын ард түмэнд сэтгэлийн ихээхэн дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлсэн бол Ерөнхий консул Г.Жаргалсайхан Монгол, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цар тахалтай энэ үед ч эрчээ сулруулахгүй байж, улам хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Хонг Конгт цар тахлын эсрэг мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас уулзалт цахимаар явагдав.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам