Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компанийг зарах зорилгоор Apple компанид хандаж байснаа Илон Маск дурсжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Технологийн аварга компани Apple цахилгаан хөдөлгүүрт автомашин зохион бүтээж байгаа тухай Ройтерс агентлаг өчигдөр мэдээлсэн билээ.

Энэ мэдээг тарсны дараа Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн компанийг зарахаар Apple компанид хандаж байсныг твиттер хуудсандаа дурсан бичжээ.

“Model 3 хөтөлбөрийнхөө хамгийн хүнд хэцүү цаг үед би Тесла компанийг одоогийн зах зээлийн үнэлгээнийх нь 10 хувиар Apple компанид зарах гэж Тим Кукт хандаж байв. Харин тэр уулзалт хийхээс татгалзсан юм” гэж Маск бичсэн байна.

Apple компани 2014 онд анх эхлүүлсэн Project Titan төслийнхөө хүрээнд цоо шинэ батарейн технологитой цахилгаан автомашиныг 2024 онд үйлдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Ройтерс агентлаг уг төсөлд ойр байдаг эх сурвалжуудаас уламжлан мэдээлсэн юм.

iPhone үйлдвэрлэгч компани одоогоор энэ мэдээллийн талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: Reuters