Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын 33 сая твиттер дагагчдыг Жо Байден өвлөж авахгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байденыг нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөсний дараа Твиттер компани одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшиж байгаа @POTUS (President Of The US) хаягийг түүнд шилжүүлж өгөх юм.

Ингэхдээ Трампын үед жиргэсэн бүх мэдээллийг нь @POTUS45 хаягт шилжүүлж архив болгон үлдээгээд үндсэн хаягийг Байденд өгөх ажээ.

Харин @POTUS-ийн 33 сая орчим дагагчийг тэглээд ганц ч дагагчгүй хоосноос эхлүүлэхээр болсон байна.

Цагаан ордны мэдэлд байдаг дэд ерөнхийлөгчийн @VP, тэргүүн хатагтайн @FLOTUS, Цагаан ордны @WhiteHouse зэрэг хаягуудыг мөн ганц ч дагагчгүй хоосон болгоод дараагийн эзэнд нь шилжүүлэхээр болжээ.

2017 онд Трампын засаг захиргаа Обамагийн засаг захиргааны халааг авах үед Твиттер компани өөр арга хэмжээ авч байв.

Тухайн үед Обамагийн үеийн жиргээнүүдийг нь архивлаж аваад дараагийн эзэнд нь албан хаягийг ганц ч жиргээгүй хоосон боловч бүх дагагчтай нь шилжүүлж байжээ.

Гэхдээ АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн 88.5 сая дагагчтай @realDonaldTrump хаягийг тогтмол ашиглаж, @POTUS хаягийг түүний хэвлэл мэдээллийн баг ажиллуулдаг байсан юм.

 

Эх сурвалж: The Verge