Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Эрээнээс өдөрт дунджаар 40 ачааны машинаар бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Халдвартай нь батлагдаж Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй нэг иргэн өчигдөр бичлэг хийж, эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайн иргэний хувьд өрөө нь хүйтэн, уух халуун ус байхгүй, эргэлт авах боломжгүй байгаагаа ярьсан. Тус эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэг болон БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотойгоор ЭМЯ дээр гурван ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний ажлын хэсгийг ахалж байгаа яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар маргааш тодорхой мэдээлэл өгүүлэх болно.

- БНХАУ-ын Эрээн хотод ачаа бараа гацаад байгаа. Уг арилгах чиглэлд Шуурхай штаб ямар ажлууд хийж байна вэ?

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Эрээн боомтод бараа бүтээгдэхүүн бөөгнөрсөн асуудал үүссэн. ААН, байгууллагууд УОК, Шуурхай штабт хандаж өөрсдийн татан авах бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чингэлэг, машин техник нь хэр хуцаагаар саатаад байгаа талаар мэдээллийг ирүүлж байгаа. Шуурхай штаб Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комисст хандаж, хилээр нэвтрэх машин техникийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд өдөрт дунджаар 40 орчим машинаар бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа. Хил дээрх хүндрэл багассантай холбоотойгоор ААН, байгууллагуудаас ирэх хүсэлт гомдол ч буурч байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/389948872336385