Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк тогтвортой санхүүжилтийн шилдэг банкаар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 22
Сурталчилгаа
 

“Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбооноос жил бүр Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд ахиц дэвшил, амжилт гаргасан банкуудыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2020 оны Шилдэг Тос Банкаар ХасБанкийг шалгарууллаа.

Энэ жилийн шалгаруулалтыг ТоС холбоо, Монголбанкнаас гадна Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа.

Шалгаруулалтад арилжааны банкнуудын Байгаль орчин нийгмийн эрсдэлийн удирдлагын хэрэгжилт болон ногоон зээлийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээг чухалчлан авч үздэг бөгөөд энэ оны тухайд 9-р сард ОУСК-тай хамтран хийж гүйцэтгэсэн Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн үнэлгээг гол шалгуур үзүүлэлтэд тооцон авч үзсэн байна. Тус үнэлгээгээр ХасБанк А+ буюу хамгийн өндөр үнэлгээ авсан нь шилдэгээр шалгарахад нөлөөлснийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Үнэлгээнд дараах үзүүлэлтүүд багтсан:

  • Тогтвортой санхүүжилт, Нийгэм байгаль орчны удирдлагын цогц бодлого түүний хэрэгжилт
  • Банкны бүтэц зохион байгуулалт
  • Нийгэм байгаль орчины эрсдэлийн удирдлага
  • Ногоон зээл болон ногоон санхүүгийн бүтээгдэхүүн
  • Сургалт мэдээлэл
  • Хяналт тайлагналт
  • Үлгэрлэн манлайлал

ХасБанк санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа ёс зүйтэй, ил тод, байгальд ээлтэй, зөв бизнес болон зөв харилцагчийг дэмжих зарчмыг нэн тэргүүнд тавьж ирсэн. Тиймээс банкны нийт үйл ажиллагаа, бодлого журам, процесст Нийгэм байгаль орчны удирдлагын зарчмууд болон ТоС-ын зарчмуудыг нийцүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн олон үе шаттай ажлын үр дүнд нийгэм байгаль орчны удирдлагын тогтолцоо нь банкны үйл ажиллагааны бүхий л процесст тусгалаа олж, салшгүй нэгэн эд эс болжээ.

Банк санхүүгийн салбар нь нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцагчдаараа дамжуулан онцгой нөлөө үзүүлж чадахуйц, үүрэг оролцоо бүхий салбар юм. Энэ дагуу арилжааны банкуудын санаачилгаар “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны Манлайлагч банкаар ХасБанк сонгогдон ажиллаж байсан билээ.

 

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.