Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч камерны өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс коронавирусийн эсрэг вакцин аюулгүйг батлан харуулахын тулд телевизийн камерны өмнө вакцин хийлгэжээ.

Ингэснээр тэр коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Пэнсийн гэргий Карен мөн энэ үеэр вакцин хийлгэжээ.

АНУ даяар энэ долоо хоногийн Даваа гарагаас хүн амаа вакцинжуулах ажил эхлээд байгаа.

Ингэхдээ Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакциныг ашиглаж байна.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден гэргийн хамт Даваа гарагт мөн камерны өмнө вакцин хийлгэх юм. Тэрбээр тангараг өргөснөөсөө хойш 100 хоногийн дотор 100 сая америкчуудыг дархлаажуулахаа амлаад байгаа.

Харин аравдугаар сард коронавирусийн халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп хэзээ вакцинжуулалтад хамрагдах нь тодорхойгүй байна.

Дэд ерөнхийлөгч вакцин хийлгэснийхээ дараа тэнд байсан эмч нарт “Надад юу ч мэдрэгдсэнгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNBC