Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ коронавирусийн эсрэг тэмцэлд ашиглах хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олголоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Биотехнологийн Moderna компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд АНУ-ын засгийн газар дөнгөж сая зөвшөөрөл олголоо.

Долоо хоногийн өмнө тус улсын засгийн газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд анхны зөвшөөрлийг олгож байв. Moderna-гийн вакцинаас 200 сая тунг авах гэрээг Вашингтоны эрх баригчид байгуулснаас 6 сая тунг шууд нийлүүлэх боломжтой байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь вакцинд зөвшөөрөл олгосон тухай твиттер хуудсандаа мэдээлжээ.

Moderna-гийн вакциныг Цельсийн -20 хэмийн нөхцөлд хадгалах, тээвэрлэх боломжтой тул өмнөх вакцинаас илүү давуу талтай. Pfizer/BioNTech-ийн вакцины хадгалах нөхцөл -75 хэм тул түгээх ажилд хүндрэл гарч байгаа.

Moderna-гийн вакциныг 28 хоногийн зайтай хоёр тун хийсний дараа хүнд дархлаа тогтдог.

Өмнөх вакциныг мөн хоёр тунг хийдэг ч хоорондын зай нь 21 хоног юм.

Хоёр вакциныг хоёуланг нь уламжлалт бус аргаар буюу вирусийн генетик кодыг ашигладаг RNA технологиор бүтээжээ.

 

Эх сурвалж: BBC