Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японд их цас унаж, зам боогдсоноос 1,000 гаруй хүн машиндаа хоножээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Япон улсын төв хэсэгт ер бусын их хэмжээтэй цас орсноос автозамууд боогджээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар цас Баасан гарагийн турш үргэлжлэн орох гэнэ.

Нийслэл Токио хотыг Нийгата мужтай холбодог тэнгисийн эрэг дагуух зам цасанд боогдсоны улмаас 16.5 км орчим урт түгжрэл үүсч, мянга гаруй хүн машиндаа хоножээ.

Япон улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний алба хаагчид тэдгээр хүмүүст хоол хүнс, хөнжил, зөөврийн жорлон хүргэх ажилд дайчлагдсан байна.

Үүнээс гадна цас их унасан бүс нутгийн 10,000 орчим айл өрхийн цахилгаан тасалдаж, засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ.

Нийгата, Гүнма мужуудын Япон тэнгисийн эрэг дагуу нутагт хамгийн их цас орсон бөгөөд цасны зузаан гурван өдрийн турш 2 метр орчим хэмжээтэй байгааг NHK суваг үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 670 орчим автомашин цасанд боогдсон хэвээр байгааг албаныхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Kyodo News