Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр дахь удаагийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Франкфурт руу хоёр удаагийн тусгай нислэг үйлдэж 300 гаруй иргэнээ гадаадын орноос авчирч байна.

ГХЯ-ны Консулын газрын даргын мэдээлснээр дараагийн нислэг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийгдэнэ. Харин дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцлахаар болжээ.