Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

“ЕТГ, ХЗДХЯ зэрэг төрийн 340 байгууллагын дотоод программд Хятадын Засгийн газрын санхүүжилттэй хакер бүлэг халдсан”

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:32 2020/12/18

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.  

14:09 2020/12/18

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/701931627172731

УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 17 саналаар санал хураалт явуулж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 9.2.4-д визний шаардлагаас хөнгөлөх асуудал оруулж ирж байна. Ингэж болж байгаа юм уу?  Жил  болгонд 10,000 иргэнд ажиллах хүчний квот олгодог. 

Салхитын мөнгөний орд гэж Монгол хүн байтугай, Монголын төр оруулдаггүй уурхай байсан. Том газруудыг хашсан ийм компаниуд зөндөө бий. 

Эмээлт, Налайх, Багахангай, арван алхмын цаана байгаа 100 айл дээр  юу болоод байгааг асууж байна. НӨАТ олгохгүй гээд Хятад хүн худалдаа хийгээд сууж байна. Монгол хүнийг оруулахгүй Хятад, БНСУ-ын баар, ресторан байна. Визийг хөнгөлөх асуудал дээр миний хувьд болгоомжтой хандаж байгаа. Бид сонор сэрэмжтэй байх ёстой.

13:07 2020/12/18

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хуулийн төсөл дээр хөндөгдөөгүй нэг асуудал байна. Төслийн 40.1.6-д нэг заалт нэмж оруулж ирсэн. Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэрийг гаргах эрх нь гадаадын иргэн харьяатын газарт байгаа. 

1999 оноос хойш 272 Монгол хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн. Монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэхэд эрхийг нь хамгаалах эрх зүйн зохицуулалт хууль дээр дутуу байна. Гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэхдээ тавигдах шаардлагыг чангатгах хэрэгтэй. Үрчилж байгаа иргэн нь эрүүл байна гээд гэр бүлийн шаардлагыг л тавьдаг.

Бусад улсын жишгээр хүүхэд үрчилж байгаа гадаадын иргэнд эдийн засгийн шаардлагыг давхар тавьдаг. Энэ хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөнө гэсэн нийгмийн баталгааг нь хангаж өгөх асуудал байх ёстой. 1999 оноос хойш гадаадад үрчлэгдсэн 272 хүүхдийн эрх ашиг юм. Өнөөдрийн хууль дээр тусгайлан нэг, хоёр заалт нэмж, гэр бүлийн тухай хуультай уяж өгөх шаардлага байсан. Монгол Улсын харьяат хүүхдүүдийг гадаадад үрчлүүлж байгаа ч гэсэн араас нь хяналт тавих учиртай. 

ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: 2001 оны ХЗДХ-ийн сайд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар энэ асуудлыг зохицуулж байгаа. Уг тушаалын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэд зөвлөл ажилладаг. Үрчлэлтэй холбоотой асуудлыг гэр бүлийн тухай хуулиар илүү нарийвчилсан зохицуулалтаар шийднэ. 1999-2019 он хүртэл 271 хүүхэд , 2020 онд нэг хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн. 

Гадаадын иргэн харьяатын газраас бүртгэлээ хийгээд хяналтыг хэрэгжүүлж байна. АНУ-д 156, ХБНГУ-д 35 хүүхэд үрчлэгдсэн байна. 

Жишээ нь 0-3 насны хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн бол жилд хоёр удаа тайланг авах зохицуулалт байдаг. Тухайн улсын нийгмийн ажилтнаас тайлан авдаг. Сул зохицуулалтууд зайлшгүй байгаа. 

12:27 2020/12/18

Засгийн газраас 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гадаадын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг яах вэ. Саяхан хятадын Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагын ашигладаг программ руу халдсан. Энэ нь төрийн байгууллагын албан бичиг боловсруулж, хөтөлдөг, дотоод чат зэрэг амин чухал асуудалдаа ашигладаг программ юм. Эдгээр 340 байгууллага бүх хүний нөөцийн мэдээллээ энэ программ дээр хадгалдаг. 

Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэх асуудал тусгагдсан юм байна. Гэтэл манай улсад орж ирсэн гадаадын иргэдийн хаана юу хийж байгааг бид мэдэж байна уу. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгана. Энэ хуульд үүнтэй холбоотой асуудал байхгүй. Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлыг байнгын хороон дээр ярьсан. 

Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж гарч болох юм гэдэг санал гарсныг байнгын хороо дэмжсэн.