Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Долоо хоног бүр бэлэгтэй #БЭЛЭГЛЭЕ аян дахин зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 18
Сурталчилгаа
 

Хайртай дотнын хүмүүстэйгээ халуун ам бүлээрээ өнгөрүүлсэн шинэ жил хамгийн гоё нь гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Ялангуяа урьд өмнөхөөсөө илүү их цаг хугацааг гэртээ өнгөрүүлж байгаа энэ үед гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал, ая тухтай байдлыг нэмэгдүүлэхэд бид бүгд анхаарч байна.

ХасБанк эрхэм харилцагчдынхаа баяр дээр баяр нэмэхээр 7 хоног бүр өөр өөр бэлэгтэй #БЭЛЭГЛЭЕ аянаа дахин зарлалаа. Энэ удаагийн #БЭЛЭГЛЭЕ аянаар бид хөл хорионы үед гэртээ ашиглах боломжтой, гэр бүлийн бүх гишүүдэд хүртээмжтэй бэлгүүдийг сонгон бэлдсэнийг дуулгахад таатай байна.

Аянд оролцохын тулд та ХасБанкны виза картаараа аль ч банкны ПОС-д уншуулан худалдан авалт авалт хийхэд хангалттай. Виза карт авч амжаагүй эсвэл картын хугацаа нь дууссан, хаяж үрэгдүүлсэн бол шинээр захиалж аваад #БЭЛЭГЛЭЕ аянд оролцоорой.

#БЭЛЭГЛЭЕ аянаар ямар бэлэг өгөх вэ?

 

7 хоног бүр 5 харилцагч буюу нийт 4 долоо хоногийн турш 20 харилцагч азтан болж, Имарт дэлгүүрээс хүссэн бараагаа авах 200,000 төгрөгийн бэлгийн картаас эхлээд Xiaomi брэндийн алхалтын зам, 55 инчийн ухаалаг зурагт, гал тогооны цахилгаан хэрэгслийн иж бүрдэл зэрэг олон гайхалтай бэлэг авахаас гадна сүүлийн 7 хоногт нэг супер ялагч 2020 оны Macbook air нөүтбүүкийн эзэн болно.

#БЭЛЭГЛЭЕ аянд хэрхэн оролцох вэ?

Аяны хугацаанд Виза карт шинээр захиалсан болон виза картаараа худалдан авалт хийсэн харилцагч бүр оролцох бөгөөд дараах байдлаар урамшууллын эрх олгогдоно. Үүнд:

  • Виза карт захиалсан харилцагчид тухайн 7 хоногийн урамшуулалд оролцох 3 эрх;
  • Виза картаараа интернэт худалдан авалт хийсэн харилцагчид тухайн 7 хоногийн урамшуулалд оролцох 2 эрх;
  • Виза картаараа аль ч банкны ПОС төхөөрөмжид уншуулан худалдан авалт хийсэн харилцагчид тухайн 7 хоногийн урамшуулалд оролцох 1 эрх.

7 хоног бүрийн азтанг ХасБанкны албан ёсны facebook хуудаст live хийн тодруулна. Хэрэв та эхний 3 долоо хоногт урамшууллын эзэн болж чадахгүй бол бүү санаа зов, 4 дэх буюу сүүлийн 7 хоногийн урамшуулалд нийт 4 долоо хоногийн эрхүүдээ нийлүүлэн оролцох боломжтой.

#БЭЛЭГЛЭЕ аян ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Аян 2020 оны 12 сарын 17-оос 2021 оны 1 сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Танд аз амжилтыг хүсэн ерөөе!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.