Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс ширний 31 болон сүүний 27 дугаар байрыг буулгаж, шинээр барих төслийн хэрэгжүүлэгчийг шалгаруулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны сүүний 27 дугаар орон сууцны байруудыг буулган, дахин төлөвлөхөөр болсон. 

Уг төслийн хэрэгжүүлэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарсан бөгөөд тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгожээ.

 

Эх сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар