Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож, тусгаарлагдсан тухай BBC агентлаг дөнгөж сая мэдээллээ.

Дэлхийн аж үйлдвэржсэн их долоон гүрний удирдагчдаас Covid-19 өвчнөөр гурав дахь хүн өвчилсөн нь энэ юм.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрч байв.

Франц улс нь коронавирусийн халдварын 2.4 сая батлагдсан тохиолдолтойгоор Баруун Европт нэгд, дэлхийд тавд жагсаж байгаа бол 59 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр Итали, Их Британийн дараа Европт гуравт, дэлхийд долоод жагсаж байна.

 

Эх сурвалж: BBC