Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халтар: Их далайд 352 онгоц Монгол Улсын далбааг мандуулж яваа

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:59 2020/12/17

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Манай улс далайд гарцгүй орон. Гэсэн хэдий ч Монгол Улсын далбаатай хөлөг онгоц далайд гардаг. Ямар шалгуураар гадныханд нэр далбаагаа ашиглуулдаг юм бэ? Ямар хүмүүсийг сургах вэ?

ЗТХ-ийн сайд Л.Халтар: Далайн тээврийн тухай олон улсын конвенцид орсон бүх орны далайчид сургалтад хамрагдах боломжтой. БНСУ-д 11 далайчин дадлагажих ажилд хамрагдаж байгаа. Сургалт дууссаны дараа олон улсын аль ч хөлөг онгоцон дээр ажиллах эрх нээгдэнэ.

Их далайд 352 онгоц Монгол Улсын далбааг мандуулж яваа. Шалгуурыг олон улсын далайн болон судалгааны байгууллагатай хамтарч хийдэг. Үүн дээр манай улсын далайн захиргаа хяналт тавьдаг. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улс далайд далбаагаа мандуулаад тээвэрлэлт хийж байгаа. Энэ комиссод нэгдсэнээр далайн захиргааны ажил өргөжих үү? Далайн захиргаа Улаанбаатар хотод байрлаад далай байгаа газар бүрд салбарууд ажиллаж байх зүйл яригдаж байсан. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ?

Харин Далайн захиргааны газраас "Далайн захиргаа өнөөдрийн байдлаар хөлөг онгоцны бүртгэл хяналт, далай болон боомт ашиглалт, дотоодын усан замын тээврийн бүртгэл хяналт гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай орны хөлөг онгоцон дээр орон орны далайчид аялж байгаа.

Монгол Улсын далайчид БНСУ болон ОХУ-д бэлтгэгдэж байгаа. Жилд 80 хүний захиалга аваад удахгүй эх далайд манай далайчид гарна. Манай салбарын үндсэн зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч орны зах зээлд өөрсдийн далбаатай хөлөг онгоцоор өөрсдийн багаар тээвэрлэхэд оршино" гэсэн хариултыг өглөө. 

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр батлав. 

16:32 2020/12/17

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/385606452527676

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг батлав. 

Ингэснээр Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

16:11 2020/12/17

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эрдэнэсийн сангийн тухайд алдаа дутагдал их гарсан. Энэ сангийн үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй учир эрдэнэсийг маш их үрэн таран хийсэн.

Эрдэнэсийн сангийн төсвийн асуудлыг ил болгоё. Бусад нөөцийг ил болгохгүй гэж байгаа нь дутуу ажил болсон. Нөөцийн сангийн байршил хамгаалалтын асуудал нууцын зэрэглэлд байх нь зүйтэй.

Эрдэнэсийн сангийн нөөцийн мэдээллийг нууцлах шаардлагагүй. Байнгын хороон дээр Монголбанкныхан хэлээд л байсан. Эсвэл хууль зөрчөөд байгаа юм уу? Инновацилах ямар шаардлагатай юм бэ? Зөвхөн жилийн орлого, гарлага, гүйцэтгэлийн тайланг нээлттэй хийе гэсэн зүйл яриад байгаа юм. 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Эрдэнэсийн сангийн тухай хууль 1994 онд батлагдсан түүнээс хойш өөрчлөлт ороогүй. Энэ санг тойрсон хэл ам, зохицуулалтыг тодорхой болгох, үнэлэх ажлыг сайжруулахын тулд шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Эрдэнэсийн сангийн шинэчилсэн хуулийн төсөлд бүртгэлтэй эрдэнэс төрийн нууцад хамаарах ч тодорхой мэдээллийг ил байхаар зүйлчилсэн. Иргэд Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаатай хэзээ ч очоод танилцаж болно. 

"Эрдэнэсийн сангаас эрдэнэс алга болсон гэсэн кейс гараагүй. 1983 онд Эрдэнэсийн сан байгуулагдаж, 1994 онд хууль батлагдсан. Үүнээс хойш уг сантай холбоотой асуудал хуулийн дагуу хэрэгжээд явж байна. Эрдэнэсийн сантай холбоотой аливаа арга хэмжээ төрийн нууцад хамаарч байгаа. Шинэчилсэн найруулгын төслөөр эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотой асуудлыг төрийн нууцаас гаргаж байгаа" гэдгийг Монголбанкнаас мэдэгдлээ. 

15:44 2020/12/17

УИХ-ын чуулганаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 