Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол ундаа Солонгосын зах зээлд худалдаалагдаж байгаа мэдээлэл цахим орчинд түгээд байна

ikon.mn
2020 оны 12 сарын 17
Сурталчилгаа
 

Үндэсний үйлдвэрлэгч “ВИТАФИТ” ХХК-ийн бүтээгдэхүүн “Wild Berries” буюу “Зэрлэг жимс”-ний ундаа солонгос улсад худалдаалагдаж байгаа мэдээлэл цахим ертөнцөөр түглээ. Бидний хувьд экспорт гэдэг түүхий эдээ л олон улсын зах зээлд гаргахыг ойлгодог байсан үе хэдийн ард үлдэж, эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа нь үнэхээрийн сайшаалтай юм.

Тиймээс цахим орчинд түгсэн сэтгэгдлийг нэгтгэн хүргэж байна.

Витафит компаниараа бахархаж байна...

Би БНСУ-ын “Улсан” хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдраад 15 жилийн нүүрийг үзэж байна. Ойрд энд цаг агаар өмнөх жилүүдийг бодвол эрс хүйтэн өвөл болоод, хүүхдүүд маань хамрын шуухитнаагаас авахуулаад ханиалга, томуу төст өвчнөөр ойр ойрхон өвчлөөд хүндхэн байлаа. Эх орондоо байсан бол Монгол хүн болгоны дархлаагаа дэмжихээр хэрэглэдэг байгалийн жимс, монгол малын махаа идээд сайхан өнтэй өвөлжих байсандаа гэж бодон нутгийнхаа бүтээгдэхүүнийг хайсан ч энэ хавиар дэлгүүрүүдэд ховор, үнэ нь ч өндөр.

Гэтэл хэд хоногийн өмнө, амьдардаг байрныхаа ойролцоо байдаг “CU” дэлгүүрт  жаал хүнс авах гээд орсон  “Витафит” логотой “Wild Berries” гэсэн нэртэй аньсны ундаанууд байна. Юу билээ гээд бүр нүдэндээ итгэхгүй ахин дахин харлаа. Үнэхээр их баярлаж Монгол улсынхаа томоохон үндэсний үйлдвэрлэгчээрээ бахархаж, огшсон шүү. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Тэр даруйдаа баахан худалдан авалт хийгээд хүйтнээр нь, халааж гээд янз бүрээр л ууж байна даа манай гэр бүл. Эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэсэн чинь нээх сайхан урт амьсгаа аваад хэсэгтээ л нутгийнхаа тухай, бага нас, өсч төрсөн уул усаа санагалзан сэтгэл ч тайвширах шиг л боллоо. Удахгүй сайхан цаг ирэхээр гэр бүлээрээ  эх орондоо түр биш үүрд амьдрахааар хүлгийн жолоо залнаа. Бидэнтэй хамт өсч, хөгжиж 20-д жилийг хамт өнгөрүүлсэн “Витафит”-даа баярлалаа.

Хүндэтгэсэн: Сайнжаргалын Дүүрэнжаргал.

WilbBerries /Зэрлэг жимс/- Фэйсбүүк хаягт ирсэн хэрэглэгчийн зурвасыг сийрүүллээ.

Үндэсний үйлдвэрлэгчид маань ийм сайхан өсч дэвжиж байгааг харах, бас үндэсний брэндээ дэмжиж байгаа ард иргэдийнхээ сэтгэгдлийг харах, унших үнэхээр сайхан байлаа.  Бүгдэд нь баярлалаа. Энэ хүнд цаг үеийн сайхан мэдээний нэг байлаа.

Витафит компанийн хамт олондоо талархал илэрхийлж, улам их ажлын амжилтыг хүсэн ерөөе.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.