Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины үнэ анх удаа $20,000-ыг давлаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том криптовалют гэгддэг биткоины ханш өчигдөр орой түүхэн дээд хэмжээндээ хүрч, анх удаа $20,000-ын босгыг давжээ.

Энэ он гарсаар биткоины ханш 400 хувиар өсөөд байна. Гурван жилийн өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сард ханш нь $20,000-д ойртсон ч огцом унаж, сүүлдээ $3,000 орчимд хүрч байв. Зарим судлаачид тухайн үед биткоины ханшийг тэгтэй тэнцэнэ гэж тааварлаж байсан ч тийм зүйл болоогүй юм.

Харин энэ удаа дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд дижитал хөрөнгө сонирхож эхэлсэнтэй холбоотой биткоины үнэ ханш дахин өссөн гэж ажиглагчид дүгнэж байна.

Тухайлбал Их Британийн Ruffer хөрөнгийн менежмэнтийн компани өнгөрсөн сард их хэмжээний биткоин худалдаж авсан нь өнөөдөр $740 сая орчмын үнэлгээтэй болжээ. Тус компани нийтдээ $27 тэрбумын хөрөнгийг удирддаг юм.

 

Эх сурвалж: The Guardian