Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 3 тэрбум хэрэглэгчтэй зах зээлд худалдаа хийх бэлтгэлийг хангаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын гадаад худалдааны бодлогын талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өглөө. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/MFAMongoliaMN/videos/108841724342067/

Тэрбээр “Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/-т нэгдэн орох хэлэлцээг 2018 онд эцэслэж, тус хэлэлцээрт нэгдэн орох хуулийг Монгол Улсын Их Хурал 2019 оны арванхоёрдугаар сард хэлэлцэн дэмжсэн байдаг. 

Уг хэлэлцээрт нэгдсэн орсноор нийт гурван тэрбум гаруй хэрэглэгчтэй Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка хэмээх зургаан улсын зах зээлд нэвтрэх боломжтой.

Түүнчлэн 10,677 нэр төрлийн бараанд 5-100%-ийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо. 

Гуравдагч хөрш орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээс харвал: 

 
ГХЯ