Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганибал: Боловсролын яам ХАА-н хүрээлэнгүүдэд хоноцын сэтгэлээр ханддаг

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал ХАА-н салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Бидний нүдэн дээр байгаль дэлхий цөлжчихлөө. Бэлчээр, сорт, малын үржлийн асуудал хүнд байдалд орж байна. Мал эмнэлгийн хүрээлэн тодорхой хэмжээнд олон улсын дэмжлэг авдагаараа арай гайгүй. Бидний нүдэн дээр салбар маань унаад байна. Шалтгаан нь эрдэмтэд практикаас холдсон. Боловсролын яам ХАА-н хүрээлэнгүүдэд хоноцын сэтгэлээр ханддаг. Эрдэмтэд нь сайн байгаасай, олон үр дүнтэй бүтээгдэхүүн гаргаасай гэж нэг ч ханддаггүй юм.

Шинжлэх ухаан технологийн сан гэж бий. Энэ санг олж байгаа асуудал, хуваарилагдаж байгаа мөнгө нь инээдтэй. ХАА салбар шинжлэх ухааны саналаа хэлж, Монголын ХАА салбар хөгжих ёстой. Эрдэмтэд саналаа гаргаж, эрчимжсэн мал аж ахуйн тодорхой бодлого явах ёстой. ХАА-н салбарт ажиллаж байсан хүний хувьд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх гэж оролдож байсан ч болдоггүй юм билээ.

Өөрийн төсвөөс боловсролын сайдын төсөв рүү мөнгө шилжүүлж, шинэ инновацийг нутагшуулах ажил дээр хамтарч ажиллаж байсан. Боломжгүй гэдэг нь практик дээр батлагдсан. Мал аж ахуйн хүрээлэнгүүд бодлогын яамны дор байж бидний хүсэж байгаа ажлуудыг хийнэ. Боловсролын яам энэ болохгүй байна гэхээс ингэж сайжруулна гэж ярихгүй байгаа. Ярьж байгаа зарчим нь хүртэл өөр. Энэ асуудал дээр байнгын хороо бодитой дэмжлэг болж Засгийн газарт чиглэл өгөх нь зөв" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/anbuleg/videos/199148088496230