2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
06:00
S29
-11°
07:00
S31
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-9°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S30
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Нүхтэд эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг
гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цахилгаан, дулааны зохистой хэрэглээг хэвтрүүлж, хязгаарлалт тогтоох тухай журмыг танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах тухай тогтоолыг танилцуулсан билээ. Гэвч уг тогтоолыг танилцуулснаас хойш хоёр хоногийг хугацаанд айл өрхийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэнээр энэ салбарт хүндрэл учраас байгаа юм. 

Цахилгаан, дулааны хэрэглээнд хязгаарлалт тогтоох тухай журамтай холбогдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, Шадар сайд Я.Содбаатар товч мэдээлэл өглөө.  

-Эхлээд журмаа гаргаад дараа нь Засгийн газар шийдвэрээ танилцуулах ёстой байсан юм биш үү. Тэгээгүйгээс болж эрчим хүчний салбарт ачаалалт нэмэгдсэн. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаснаас болж ачаалал нэмэгдэж байна гэж үзэж болох уу?

-Улсын хэмжээнд цахилгаан дулаан хэрэглэдэг 730 мянган хэрэглэгч бий. Төрөөс төлбөр хариуцах арга хэмжээнд эдгээр хэрэглэгчийн 728 мянга буюу 98 хувь нь хамрагдаж байгаа. Айл өрхийн хувьд 678 мянган хэрэглэгч бүгд төрөөс төлбөрөө даалгана. 

Засгийн газрын тогтоолд холбогдох журмыг гаргана гэж заасан. Бид гарах хүндрэлүүдийг урьдчилж тооцоолж байсан. Гэхдээ хэрэглээд 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоогүй. Тогтоолын дагуу журам гарах ёстой.   

-Өнөөдрийн гаргасан журмаар өмнөх оны мөн үетэй харьцуулж, цахилгааны төлбөрийг тооцно гэж байна. Тэгвэл шинэ хэрэглэгчийн хэрэглээг хэрхэн тооцох вэ? 

-Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлал бий. Түүний дагуу тооцно. Гэхдээ бид хэрэглэгчтэй зөвшилцөж хэрэглээг тодорхойлно. Ямар нэгэн хүндрэл гарагхгүй. 

-Амины том орон сууцтай газруудыг хэрэглээ гэр хорооллынхоос илүү нэмэгдсэн гэсэн. 

-Аль чиглэлээр ямар хэрэглэгчийн хэрэглээ нэмэгдэж байна вэ гэдэг судалгаа гарсан байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр хоногийн хугацаанд цаашид баримжаалж болох тооцоо хийгдсэн. Нийт хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглэгч байна. Тэр дундаа гэр хорооллын хэрэглэгчид. Орон сууц болоод ААН-ийн эрчим хүчний хэрэглээ 6-7 хувьтай байна. 

Хэрэглээ өсөж байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байгаа. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн байна. Ашигладаггүй байр, орон сууцаа халааж байна. 

-V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил ямар шатанд байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний есөн эх үүсвэр бий болгохоор тусгасан. Дулааны цахилгаан станц III-г 325 М/Вт-аар өргөтгөнө.

Тавантолгой ордын түшиглээд 450 М/Вт хүчин чадалтай дулааны цахилгаан станц шинээр барина. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд гол дээр 90 М/Вт-ын цахилгаан станц зэрэг есөн эх үүсвэрийг барина.  

V цахилгаан станцын хувьд анхнаасаа маш олон суурь судалгааг дутуу хийсэн байсан. Төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороогүй шалтгааны нэг нь энэ. Хоёрдугаарт, барилгын ажилд оролцох гадаадын томоохон консерциум энэ ажлаас татгалзсан. Энэ хоёр шалтгааны улмаас V цахилгаан станцын ажил зогссон. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт V цахилгаан станцыг барих тухай тусгагдаагүй. Түүний оронд одоо ашиглаж байгаа эх үүсвэрүүдээ өргөтгөх, нүүрсний уурхайнуудыг түшиглэж шинэ эх үүсвэр барих тухай тусгасан.  

Шадар сайд Я.Содбаатар: Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой хугацаанд төрөөс даах тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулснаас хойш холбогдох байгууллагууд хяналт, шалгалт хийж байгаа. Маш олон зохисгүй хэрэглээ байгааг тогтоосон. Урьд нь халаадаггүй байсан, өөрсдөө амьдардаггүй байраа халааж, нэмэлт халаагуур машиныхаа доор тавьж халаах зэргээр өмнө нь хэрэглэж байгаагүйгээр цахилгаан хэрэглэж байна. Нийт зургаан бүсэд цахилгааны хэрэглээ өндөр байгаа судалгаа гарсан. 

Өмнө нь тооцоо судалгаа хийхгүй яасан юм бэ гэж их асууж байна. Бид судалсан. Нүхтэд амьдардаггүй байшингаа халаана, машиныхаа доор, 00-ын өрөөндөө халаагуур тавина гэж бид яаж тооцох юм бэ. Тийм хэмжээнд хэрэглээ өснө гэж тооцоогүй" гэв. 

x