Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

11 сарын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ямар онцлогтой байсан бэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 16
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд тасралтгүй эргэх мөнгөний урсгалын нилээд хэсгийг бүрдүүлж байдаг томоохон салбар юм.  

Монгол Улс нь бага-дунд орлоготой, далайд гарцгүй, байгалийн баялаг ихтэй, шилжилтийн шатанд яваа нээлттэй эдийн засаг бүхий улсын хувьд хөгжлийн чиг хандлага нь эрдэс баялгийн орлогоос ихээр хамааралтай бөгөөд энэ салбарын хөгжил, эрэлт, нийлүүлэлт, бодлого нь бусад салбаруудад мөн хүчтэй нөлөөлсөөр байгаа юм.

 

КОВИД-19 цар тахал үргэлжилж, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл богино хугацаанд өөрчлөгдсөнөөр эдийн засгийн өсөлт 2020 оны эхний хагаст огцом саарч, сүүлийн хагаст алгуур сэргэж буй байдалтай байгаа ч хөл хорио, дэлхий даяар эдийн засгийн цаашдын төлөв хэрхэн өөрчлөгдөх нь КОВИД-19 вирусыг хяналтандаа оруулахаас хамаарч байгаа бөгөөд тодорхой бус байдал өндөр хэвээр байна.  

Коронавирусын нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил суларч ХАА, мэдээлэл холбооны салбараас бусад салбарууд агшсан нь нөлөөлөв. Манай орны гол салбар болох уул уурхайн салбар эхний хагас жилд 29.4 хувиар огцом агшсан  билээ.

ОРОН СУУЦНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол Улсын хэмжээнд орон сууцны сангийн хэмжээ 1960 оноос 1990 он хүртэл 10 жил тутамд дунджаар 2 дахин нэмэгдсэн талаар үндэсний Статикстикийн төв газрын мэдээ тайлангаас харж болно.

Ашиглалтанд оруулсан нийт орон сууцны талбайн хэмжээ 2000 онд 108,3 мян.м.кв байсан бол 2005 онд 277,5 мян.м.кв, 2010 онд 722,4 мян.м.кв, 2015 онд 2308,7 мян.м.кв болж нэмэгджээ.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон бол анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон байна.

Одоогийн байдлаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын 220 мянган өрх орчин үеийн бөгөөд стандартын шаардлага хангасан халаалт, усны системийг шийдсэн орон сууцанд нүүх буюу одоо байгаа сууцаа өөрчлөх шаардлагатай. Энэхүү хэрэгцээ нь үл хөдлөх хөрөнгийн салбарт байнгын эрэлтийг бий болгодог.

 

Сүүлийн 5 жилийн Улсын Бүртгэлийн Газрын тоо баримтаас үзвэл үл хөдлөх хөрөнгийн салбарт сар бүр 3,500 с 4,500 орчим үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжиж байдаг бөгөөд сардаа 350 с 500 орчим тэрбум төгрөгний худалдаа байнга явагдаж байдаг юм.

11 Р САРЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЯМАР ОНЦЛОГТОЙ БАЙСАН БЭ ?

Сарын бараг хагаст нь КОВИД19 вирусын дотоодын тархалтаас үүдэн хөл хорионы дэглэмтэй байсан хэдий ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөгжүүлэлт, бүтээн байгуулалтууд, шинэчлэл тодорхой хэмжээнд явагдсаар л байна.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь 2020 оны 7 сараас эхлэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг салбар болсон бөгөөд одоогийн байдлаар 146 компани тусгай зөвшөөрлөө аваад байгаа ба тусгай зөвшөөрлөө авахаар бичиг баримтаа өгөөд хүлээгдэж буй 46 компани байна. Үүний 50 нь Ремаксын франчайз эрхийг эзэмшдэг компаниуд бөгөөд нийт тусгай зөвшөөрөлтэй компаниудын  30 орчим хувийг эзэлж байгаа юм.

 

Мөн санхүүгийн салбар нилээн төвлөрсөн нөхцөл байдалтай бөгөөд хамгийн том гурван банк салбарынхаа активын гуравны хоёрыг бүрдүүлдэг.

Сар бүр 350-500 тэрбум төгрөг эргэлддэг энэ том салбар 11 сард 20% борлуулалтын уналттай байжээ.

Энэ салбарын хамгийн том төлөөлөл болох RE/MAX чууд 11 сард 24 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллаж  515 үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулжээ.

 
 

 2020 оны хувьд нийт RE/MAX чууд 450 тэрбумын борлуулалтын төлөвлөгөөтэй ажилласан ба та бүхэн дээрхи графикаас сар бүрийн төлөвлөгөө ба гүйцэтгэлийн үзүүлэлтийг харьцуулан харах боломжтой юм. Одоогийн байдлаар тэд төлөвлөгөөний гүйцэтгэл 98% тай байгаа юм.

 

Энэхүү мэдээллээс сүүлийн 3 жилийн RE/MAX нийт борлуулалтыг сар бүрээр хүлээн авах боломжтой. Сүүлийн 3 жилийн турш үл хөдлөх хөрөнгийн салбарт RE/MAX агентуудын гүйцэтгэх үүрэг , зах зээлд эзлэх хувь хэмжээ, борлуулалтын тоо байнга нэмэгдэж ирсэн ба сүүлийн 3 жилийн дотор 2 дахин борлуулалт нэмэгдсэн бөгөөд энэ жилийн хувьд дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал хүнд үеийг туулж яваа ч өмнөх жилтэйгээ харьцуулбал энэ компанийн борлуулалт 40% өсөлттэй байгаа нь энэ зах зээлд хурдтай тэлэх стратегийг баримталж буй компанийн хувьд амжилттай үзүүлэлт болсоор байгаа билээ.

Нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлд одоогийн байдлаар RE/MAX чууд 20 орчим хувийг эзэлж байна.

 

Борлуулалтыг дүнгээр нь дүүрэг бүрээр авч үзвэл Хан Уул дүүрэгт борлуулалтгдаж буй үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 41% , Баянзүрх дүүргийн хувьд 19% , үүний дараагаар Баянгол дүүрэг 17% удаалж байна. Сүүлийн 3 жилийн борлуулалтын трендийг харвал энэ үзүүлэлт сар бүр Хан Уул дүүрэгт хамгийн их бүтээн байгуулалт явагдаж байгаатай холбоотойгоор хамгийн их хэвээр байгаа юм.

 

Харин орон сууцны төрлөөр авч үзвэл апартмент буюу энгийн орон сууц хамгийн их хувийг 76% ийг эзэлж байгаа юм.

Төлбөрийн нөхцлийн хувьд  нийт хийгдэж буй гүйлгээний 20% нь зээлийн  нөхцлөөр, 36% бартер солилцоогоор үлдсэн 44% хувь нь шууд төлөлтөөр хийгджээ.

Та бүхэн хамгийн сүүлийн үеийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээлэл авахыг хүсвэл сар бүр RE/MAX компанийн зүгээс зохион байгуулагддаг  LIVE мэдээлэлтэй хамт байгаарай. 

11 сарын LIVE мэдээллийг доорхи холбоосоор орж хүлээн авна уу.

https://www.facebook.com/remax.mn/videos/145429680390287

Мэдээллийг  RE/MAX Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхамтай хамт Азийн бүсийн хамгийн том брокер оффис RE/MAX Sky оффисын брокер эзэмшигч Очирэрдэнэ, Хамгийн бүтээлч оффисуудын нэг RE/MAX Advanced оффисын брокер эзэмшигч Гэрэлчулуун, RE/MAX Монгол дахь төв оффисын бизнес хөгжлийн албаны Энхзориг нар хүргэсэн байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.