Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг 10:00 цагт олон нийтэд танилцуулна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар айл өрх, зарим төрлийн үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан

Ингэснээр ачаалал ихсэх магадлалтай тул зохицуулалт хийнэ гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдэж байв

Энэ дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээнд таац тогтоож, түүнээс дээшихийг иргэн, аж ахуйн нэгж хариуцах тухай журам боловсруулах үүргийг Засгийн газраас Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороонд өгчээ. Мэргэжилтнүүдийн боловсруулсан журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй бөгөөд 10:00 цагт олон нийтэд танилцуулах талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлжээ.