Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах арга хэмжээ авахаа илэрхийлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 12 дугаар сарын 15-ны өдөр утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа КОВИД-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж, өндөр түвшний айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Цаашид КОВИД-19-ийн халдвар хоёр улсын хооронд дамжаагүй амжилтыг бататгахын төлөө халдвараас сэргийлэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, эмчилгээ, оношилгооны чиглэлийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхээ нотлов.

Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах, эрчимжүүлэх нь цар тахлыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах чиглэлээр хоёр талын мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, уялдаатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам