Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шүүх “Твиттер алуурчин”-д цаазын ял оноолоо

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Твиттер сошиал сүлжээгээр дамжуулан амиа хорлох хүсэлтэй хүмүүстэй танилцаад цуврал аллага үйлдсэн этгээдэд Япон улсын шүүх өнөөдөр цаазын ял оноожээ.

“Твиттер алуурчин” гэж хэвлэлүүдийн нэрлэсэн 30 настай Такахиро Ширайшигийн гэрээс 2017 онд хохирогчдын цогцосны хэсгүүд олдсоны дараа баривчилж байв.

Тэрбээр нийт есөн хүний амийг хөнөөснөө энэ оны аравдугаар сард хүлээжээ. Хохирогчдын найм нь эмэгтэй, тэдний нэг нь 15 настай байсан юм. Ганц эрэгтэй нь хохирогч эмэгтэйчүүдийн нэгний ах байсан бөгөөд дүүгээ хайж яваад амиа алдсан байна. Хохирогчид бүгд амиа хорлох хүсэлтэй байсан, харилцан зөвшилцлийн үндсэн дээр аллага үйлдсэн тул Ширайшигийн ялыг хөнгөлөх хүсэлтийг өмгөөлөгчид нь шүүхэд гаргаж байжээ.

“Твиттер алуурчин” танилцсан хүмүүстээ хорвоог орхиход нь туслах санал тавьж, зарим тохиолдолд хамт үхэх амлалт өгч байсан гэдэг.

 

Эх сурвалж: BBC