Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд нийслэлийн 25,000, орон нутгийн 26,000 ААН болон нийт айл өрхийн 98% нь хамрагдаж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
Засгийн газраас айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төр хариуцах буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 650 тэрбум төгрөг гаргаж төлөхөөр болсон билээ.

Иймд эрчим хүчний хэрэглээний цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ийм шийдвэр гаргасан нь амьдрал хүнд байгаа үед нийгэмд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцсон гэж харж байна. Хөнгөлөлтийн хүрээнд есөн чиглэлийн ААН-ээс бусад бүх ААН-ийн төлбөрийг төр хариуцна. Үнэгүй зүйл огт биш таны төлбөрийг төр хариуцаж байгаа ба Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 650 тэрбум төгрөг гаргаж төлөх гэж байна.  

  •  Эрчим хүчний цахилгаан, дулаан, үйлдвэр, уур -487 тэрбум төгрөг
  • Бусад зардал-163 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон.

Төлбөрийн чөлөөлөлтөд нийслэлийн 25,000 ААН, орон нутгийн 26,000 ААН, Монгол Улсын нийт айл өрхийн 98% нь хамрагдаж байна. 

Монгол Улсын хэмжээнд 897,400 гаруй өрх байдаг. 

Хүснэгт.  Долоон сарын хугацаанд тар хариуцаж төлөх төлбөрийн хэмжээг тооцсон байдал: 

Чөлөөлөлтөд хамрагдах газар

Төлбөр 

1

Гэр  хорооллын айл өрх  /нэг өрх/

249,530 төгрөг

2

Орон сууцанд амьдардаг айл өрх /нэг өрх /100 мкв-аар тооцвол/

560,000-1.1 сая төгрөг

3

Жижиг дунд үйлдвэр

7-30 сая төгрөг

4

Томоохон үйлдвэр

500 сая-1.4 тэрбум төгрөг

 

"Талх чихэр" ХК

1 миллиард 348 сая төгрөг

"Алтан тариа" ХХК

463 сая төгрөг

СҮҮ ХК

555 сая төгрөг

"Өгөөж чихэр боов" ХХК

503 сая төгрөг

Говь комбинат

921 сая төгрөг

Номин Тав Трейд

318 сая төгрөг

Улаанбаатар Хивс ХК

 

296 сая төгрөг

Өөрөөр хэлбэл эрчим хүчний төлбөрт зарцуулах 487 тэрбум төгрөгийн 230 тэрбумыг айл өрх, үлдсэнийг нь ААН хэмээн тооцож, төлнө.  Эрчим хүчний салбар авдаг мөнгөө л авна. Цахилгаан дулааны байцаагч нар бичилтээ хийдгээрээ хийнэ. Тэр мөнгийг нь та биш Эрдэнэт үйлдвэрээс төлж байгаа хэрэг.

Энэ бол томоохон дэмжлэг ба түүхэн шийдвэр болж байна. Нөгөө талд суурь үнийг хөнгөлж байгаа учраас үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Харин ч тэр хэмжээгээр үнэ буурах боломж олгосон онцлогтой. Иймээс иргэд хэвийн хэрэглээнээсээ хэтрүүлэхгүй байхыг хүсье" гэлээ.