Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Номинчулуун: 8000 төгрөгөөр Ухаалаг зурагт, Home театртай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 15
Сурталчилгаа

Юнител Группийн “Бэлэг бэлэг” шинэ жилийн картаар дансаа цэнэглэсэн хүмүүсээс эхний азтай хэрэглэгчид тодорч ухаалаг зурагт+Home театр, Dell брэндийн зөөврийн компьютер, Samsung Galaxy A71 гар утас болон Юнител, Юнивишнийн 1 жилийн эрхийн эзэд боллоо.

Азтай хэрэглэгчдийг 12-р сарын 10-ны өдөр Unitel Фейсбүүк хуудсаар лайв хийн шалгаруулсан бөгөөд дараагийн супер бэлгийн эзэд 12-р сарын 30-ны өдөр тодорно. Бэлгийн эзэн болсон 8 хэрэглэгчийн 6 нь хөдөө орон нутгаас тодорсон учир Юнител Группийн зүгээс хөл хориотой байгаа энэ үед хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг харгалзан үзэж бэлгийг нь тус тусын амьдарч байгаа газар руу нь явуулахаар болсон юм.

Ингээд шинэ жилийн босгон дээр супер бэлгийн эзэн болсон зарим хэрэглэгчидтэй утсаар холбогдон сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.

Жич: Мэдээнд оруулсан эдгээр зургууд нь бэлгийн эзэн болсон хэрэглэгчдийн илгээсэн зураг болно.

Ухаалаг зурагт, Home театрын эзэн болсон Б.Номинчулуун: Манайх гэр бүлээрээ Юнителийн хэрэглэгчид. Супер бэлгийн эзэн болгосон энэ азтай дугаараа бариад 4 жил гаран болж байна. Энэ дугаарыг би барьдаг ч нөхрийн маань нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Тэгэхээр бид гэр бүлээрээ ухаалаг зурагт, home театрын эзэн болсон их азтай хэрэг боллоо гэж бодож байна. 

 

Б.Номинчулуун нөхөр Э.Базарсадын хамт

Гэр бүлээрээ барихад хамгийн боломжийн үнэтэй, тохиромжтой санагддаг учраас Юнителийн дугаар барьдаг юм. Байнга л 8000 төгрөгийн картаар дансаа цэнэглэдэг ч ухаалаг зурагт, home театрын эзэн болно гэж зүүдлээ ч үгүй. Юнителийн ажилтан холбогдоод та ийм бэлгийн эзэн боллоо гэхэд нь итгээгүй. Хүн тоглоод байгаа юм болов уу л гэж бодсон шүү.

Манайх 3 настай хүүтэйгээ гурвуулаа амьдардаг залуу гэр бүл л дээ. Саяхан хуримаа хийсэн. Гэртээ гэр бүлээрээ хэрэглэх ухаалаг зурагт, home театрын эзэн болсондоо маш их баярлаж байгаа. Бас гэр бүлд маань өгсөн шинэ жилийн хамгийн онцгой, хамгийн сайхан бэлэг энэ боллоо гэж бодон, ихэд билэгшээж байна даа. Над шиг азанд итгэдэггүй хүмүүст хандаж хэлэхэд Юнителийн энэ урамшууллууд үнэхээр үнэн байдаг юм байна шүү гэж хэлмээр байна. Өөрөө ийм сайхан бэлэг хожиж байж л итгэж үнэмшдэг юм байна шүү дээ. Ердөө 8000 төгрөгөөр ухаалаг зурагт, home театртай боллоо. Их баяртай байна.

Dell брэндийн зөөврийн компьютерийн эзэн болсон Б.Мөнх-Очир: Юнителийн Бэлэг бэлэг картаар дансаа цэнэглээд зөөврийн компьютерийн эзэн болсондоо маш их баяртай байгаа. Бэлгийн эзэн тодруулах шууд лайвыг үзэж амжаагүй л дээ. Амжаагүй ч гэж ер нь бэлэг хожно гэж бодоогүй учраас үзье ч гэж нэг их бодоогүй байсан юм.

 

Б.Мөнх-Очир гэр бүлийн хамт

Тэгээд эхнэртэйгээ хамт гадуур явж байтал Юнителийн ажилтан залгаад зөөврийн компьютерийн эзэн болсон байна гэсэн. Бид хоёр маш их баярласан. Эхэндээ итгээгүй ч сүүлдээ үнэн гэдгийг нь мэдээд ёстой хагартлаа баярласан даа. Өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлээд 8000₮-ийн картаар байнга цэнэглэдэг ч ингээд азтай хэрэглэгч болоод нөүтбүүктэй болно гэж төсөөлж ч байсангүй.

Нөүтбүүктэй болсныг дуулаад хүү маань шууд л “Өө ямар гоё юм бэ надад нөүтбүүк маш их хэрэгтэй байгаа” гээд их баярласан. Бид гэр бүлээрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд амьдардаг. Хөдөө амьдардаг жирийн л нэг хүмүүс ингээд супер бэлгийн эзэн болдог юм байна шүү гэж хүмүүст хэлмээр байна. Юнителийн хамт олонд маш их баярлаж талархаж байгаагаа бас хэлье.

Samsung Galaxy A71 гар утасны эзэн болсон О.Цэнгүүн: Намайг О.Цэнгүүн гэдэг. Би 10 настай. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын  ерөнхий боловсролын сургуулийн 5а ангид сурдаг. Би Samsung Galaxy A71 гар утасны эзэн болсондоо маш их баяртай байгаа.

 

О.Цэнгүүн аав ээжийн хамт

Аав ээж маань надтай хамт явж байгаад өнгөрсөн жил энэ дугаарыг авч өгсөн юм.  Манай Хөвсгөл аймагт Юнителийн сүлжээ хамгийн сайн барьдаг учраас бид гэр бүлээрээ Юнителийн дугаартай. 8000₮-ийн картаар цэнэглээд азтай хэрэглэгч болж бэлгэнд авсан гар утсаа манай гэрийнхэн хэн нь хэрэглэхээ хараахан шийдээгүй байгаа. Би өөрөө ч барьж магадгүй эсвэл ээждээ өгнө гэж бодож байна. Анх гар утасны эзэн болсон гээд Юнителийн хүн ярихад итгээгүй учраас Юнителийн фейсбүүк рүү ороод гэр бүлээрээ лайв ухрааж үзсэн. Тэгээд л итгэсэн. Маш их баярласан. Яаж баярласнаа үгээр илэрхийлж хэлэхэд хэцүү байна. Надад болон гэр бүлийнхэнд маань маш их хэрэгтэй ухаалаг гар утасны эзэн болсондоо үнэхээр их баяртай байгаа. Би 8000₮-ийн картаар байнга цэнэглэдэг. Гэрээсээ гаралгүйгээр шууд гар утсаараа цэнэглэж болдог учраас их амар санагддаг юм.

 

 

 Дашрамд хэлэхэд уншигч та ч мөн Unitel.mn вэбсайт, Unitel аппликейшн болон банкны аппликейшнууд ашиглан гэрээсээ гаралгүйгээр дансаа цэнэглэн супер бэлгүүдийн эзэн болох боломжтой. Юнителийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч энэхүү урамшуулалд хамрагдах боломтойг дуулгахдаа таатай байна.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.