Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 166 дуудлага бүртгэгдсэн нь сүүлийн 3 сарын хамгийн өндөр үзүүлэлт

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хатуу хөл хориог цуцалснаас хойших эхний өдөр улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 166 гэмт хэрэг бүртгэгдсэн нь сүүлийн 3 сарын хугацаан дахь хамгийн өндөр тоо болж байна.

Цагдаагийн 102 дугаарт ирсэн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг түүж харвал өдөрт дунджаар 100-130 энэ төрлийн дуудлага бүртгэгддэг. Харин Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон үед энэ төрлийн гэмт хэргийн тоо хоёр дахин буураад байв. Тэгвэл өчигдөр буюу хөл хорио тавигдсанаас хойш эхний өдөрт л гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл огцом өсөж 166-д хүрсэн байна.

График 1: Дэлгэрэнгүй статистикийг COVID-19 хуудсаас харах боломжтой.

 

 

Түүнчлэн хоногт дунджаар 200 орчим иргэнийг эрүүлжүүлдэг байсан нь хатуу хөл хорионы үед буураад байв. Арваннэгдүгээр сарын 14-нд 25 хүн эрүүлжүүлэгдсэн нь хамгийн бага тоо болон бүртгэгдсэн ч хөл хорионы хугацаанд өдрөөс өдөрт өссөөр байсан. Ингээд хөл хорио тавигдсан эхний өдөр огцом өсөж 211 иргэн эрүүлжүүлэгджээ.

График 2: Дэлгэрэнгүй статистикийг COVID-19 хуудсаас харах боломжтой.

 

Хөл хорио тавигдсан эхний өдөр л гэхэд 102 дугаарт ирсэн нийт гомдол мэдээлэл, зөрчил, гэмт хэргийн шинжтэй дуудлага, хулгайлах, согтуугаар жолоо барих, олон нийтийн газар танхайрах, хүний биед халдах, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах гэх мэт дуудлага бүгд өмнөх өдрөөс өссөн бөгөөд гэмтсэн хүний тоо бага зэрэг буурсан байна.