Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эмч, сувилагч нар Covid-19 вакцины анхны тунг хийлгэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөөний 9:00 цагт АНУ-ын зүүн эргийн мужуудаас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлжээ.

Эхний ээлжинд цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагч нарыг вакцинжуулсан байна.

Нью Йорк хотын Күинс дүүргийн эмнэлгийн сувилагч Сандра Линдси АНУ-д Covid-19 өвчний эсрэг вакцин хийлгэсэн анхны хүмүүсийн нэг болжээ.

Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинаар тариулсан Линдси “Манай түүхэнд тохиолдсон эмгэнэлт цаг үе үүгээр дуусгавар болно гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо видео холбоогоор шууд үзэж, сувилагч Линдситэй ярилцжээ.

АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар Бямба гарагт Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд албан ёсны зөвшөөрөл олгосон юм. Зөвшөөрөл гарсны дараа вакцин түгээх ажил даруй эхэлж, Даваа гарагийн өглөө эхний мужуудад вакцинжуулалт эхэлжээ.

Энэ оны төгсгөлд Америк даяар 20 сая хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: The Verge