2021/06/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.10₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
15:00
S26
13°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
12°
20:00
S30
11°
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ өргөдөл, гомдол болон санал хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг

Засгийн газраас баталсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8 дахь заалтад “Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Уг шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас /http://www.frc.mn/i/Feedback/-аар болон 51-262608 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийт 691 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, энэ талаар тухай бүр хариу хүргүүлж ажиллалаа.

Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 75.0 хувь буюу 518 нь утсаар хүлээн авсан дуудлага бол 25.0 хувь буюу 173 нь цахимаар ирүүлсэн өргөдөл, хүсэлт эзэлж байна. Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 56.6 хувийг ББСБ-уудаас олгосон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой, 42.3 хувийг барьцаалан зээлдүүлэх газар зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад хамаардаггүй хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна.

Цаашид иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зээлийн эргэн төлөлт, зээлийн гэрээний хугацаа сунгах, нөхцөл өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлээгүй ББСБ-уудын талаарх өргөдөл, гомдлыг тус Хорооны /http://www.frc.mn/i/Feedback/ цахим холбоос болон 51-261275, 51-262608 дугаарын утсаар үргэлжлүүлэн хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллах болно.

 


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

 

x