Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрдэмтэд 300 сая километрийн алсаас ирсэн ачааг задалжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Япон улсын инженерүүдийн зохион бүтээсэн Хаяабуса 2 сансрын хөлөг долоо хоногийн өмнө Рюгү астероидын хөрснөөс авчирсан дээжээ дэлхийд амжилттай газардуулсан билээ.

Рюгү нь манай дэлхийгээс 300 сая километрийн алсад ордшог бөгөөд нарны аймаг бүрэлдэж байх үед үүссэн биет тул шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн долоо хоногт Австралийн цөлд буулгасан капсултай дээжийг маргааш нь Япон улс руу илгээж байв. Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Японы эрдэмтэд капсулыг задалж, алс холын астероидоос ирсэн дээжийг анх удаа үзжээ.

Тус улсын сансар судлалын JAXA байгууллагаас тараасан гэрэл зурагт Рюгүгийн дээж болох элс маягийн хар өнгөтэй тоосыг үзүүлсэн байна. Энэ нь капсулын гадна хэсгээс гарсан дээж бөгөөд дотор талыг нь нээсний дараа илүү их хэмжээтэй чулуулаг гарах гэнэ.

Капсулаас гарсан 100 грамм орчим дээжийг шинжлэн судалснаар манай дэлхийд үүссэн амьдралын эх сурвалж юу байсныг, нарны аймаг хэрхэн бүрэлдэж бий болсныг тогтоох зорилготой ажээ.

JAXA дэлхийд авчирсан дээжээ АНУ-ын NASA болон бусад олон улсын байгууллагуудтай хуваалцахаар болсон байна.

Нам өндрийн тойрог замаас буюу 20 км өндрөөс дээжийг дэлхийд буулгасан Хаяабуса 2 хөлөг 2014 онд анх сансарт хөөрч байжээ. Уг хөлөг аялалаа цааш үргэлжлүүлж, дахин 10 жил ажиллах төлөвлөгөөтэй юм. 

 

Эх сурвалж: AFP