Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг аль болохоор хамгаалж ажиллана

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас өнгөрсөн Ням гарагт мэдээлэл хийсэн. Энэ үеэр эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, "худал" мэдээлэл түгээсэн хэргээр сэтгүүлчид 1-5 жил хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль оногдуулдаг болох гэж байгаад сэтгүүлчид шүүмжлэлтэй хандсан. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Сэтгүүлчдийг торгох шийтгэхээс илүүтэй, олон улсын жишигт нийцсэн арга хэмжээ авмаар байна. Сэтгүүлчдийн ёс зүйн хороо гэж байгаа. Тэр хороогоор нь хэн нэгнийг доромжилсон бол асуудлаа ярьдаг байх нь зөв гэж Ерөнхий сайдын хувьд боддог.

Аль болохоор хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж ажиллана. Хэвлэл мэдээллийн салбар гэдэг бол манай дөрөв дэх засаглал учир хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Сэтгүүлчид маань мэдээж хариуцлагатай байх хэрэгтэй" гэсэн юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/191166414402268/videos/234882951365326