Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний хөдөө аж ахуйн тэргүүлэх технологийн тусламжтай Дани улс хиймэл оюун ухаан ашиглан хүнсний ногоо тариалж байна

ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN

Тайваний хиймэл оюун ухаан (AI) технологиор ногоо тариалан эрхлэгч “Юань Сиан Групп” нь Дани улсын компанитай хамтран тус улсад тасалгааны ногооны хүлэмж байгуулсан ба AI системийг ашиглан бүтэн жилийн турш амралтгүй хүнсний ногоо тариалж, үйлдвэрлэж, нарны гэрлийн дутагдалд орсны улмаас ургалт алдалт өндөртэй улс орнуудын асуудлыг шийдвэрлэснээр Тайваний тэргүүлэх технологийн хүч чадлыг батлан харуулав.

“Юань Сиан Групп” болон Данийн түнш Nordic Harvest-н хамтран тариалсан ногоо нь ногооны нэр төрлөөс хамаараад, үр суулгацаас эхлэн бүтээгдэхүүн болон зах зээлд гарах хүртэл ердөө 14-21 хоногийн хугацаа шаардагддаг бөгөөд эхэн үедээ өдөрт 800кг ногоо үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Тайваний AI технологиор хүнсний ногоо тариалах ажил нь шингэн бордоо боловсруулахаас эхлээд үр тариа суулгах, фотосинтезийн сайжруулалт, ургац хураах, боож савлан зах зээлд түгээх хүртэлх ажлуудыг бүрэн автомат AI систем ашиглан хянадаг учир ажиллах хүчийг илүү хялбарчилж хүнсний ногооны тэжээллэг чанарыг илүү өндөр байлгаж чаддаг нь хүмүүсийн хүнсний аюулгүй байдал болон тэжээллэг чанар дээр тавьдаг шаардлагуудыг хангаж байгаа юм.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Тайвань AI технологийг ашигласнаар хөдөө аж ахуйн хөгжлийг илүү ахисан түвшинд аваачсан бөгөөд дэлхийн нийтийн ухаалаг хөдөө аж ахуйн тэргүүлэгч орон болсон. Тухайлбал “Юань Сиан Групп” нь AI газар тариалангийн менежмент, гэрлийн эрчим хүч боловсруулах, шингэн бордоо, ус зохицуулалт зэрэг холбогдох хүчин зүйлсийг бүрэн гартаа оруулж чадсан. МУ-н хувьд AI хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь өөрийн улсын хүнсний ногоог бие даан хангах нэгэн гарц байж болох юм. Мөн тэрээр хоёр орны холбогдох салбарын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.”    

 

Тайваний хөдөө аж ахуйн тэргүүлэх технологийн тусламжтай Дани улс хиймэл оюун ухаан ашиглан хүнсний ногоо тариалж байна. (Зургийг Дани улс дахь Тайваний төлөөлөгчийн газрын фэйсбүүк хуудаснаас)

 

Тайвань дэлхийн нийтийн ухаалаг аж ахуйн тэргүүлэгч орон болсон. (Зургийг Дани улс дахь Тайваний төлөөлөгчийн газрын фэйсбүүк хуудаснаас)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.