Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Азербайжан улс харилцаагаа идэвхжүүлэхээр тохиролцов

ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Элчин сайд Р.Болд Баку хотноо Азербайжаны Хөдөө аж ахуйн сайд И.Каримов, Эрчим хүчний сайд П.Шахбазов, гадаад харилцааны дэд сайд Р.Хасанов, Тээвэр, харилцаа холбоо, өндөр технолгийн дэд сайд Э.Велизаде, Хүнсний ауюлгүй байдлын газрын дэд дарга Б.Гулиев нартай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх, энэ хүрээнд хамтын ажиллагааны зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажлыг түргэтгэхээр тус тус тохиролцоо.

Мөн Гадаад хэргийн сайд Н.Энхтайванаас Азербайжаны Гадаад хэргийн сайд Ж.Байрамовт илгээсэн захидлыг уламжлан өгөв.

Элчин сайд Азербайжаны “Азерхалча” компанид зочилж, Монголын ноосыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн явцтай танилцаж, санал солилцов. Тус улсын Нефть, химийн их сургуульд Монголын хоёр оюутан 2019 оноос Азербайжаны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаа юм.

Түүнчлэн тэрбээр Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Парламентын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга А.Мамайюсуповд бараалхаж, Уулын Карабахын байлдааны ялалтад зориулсан Азербайжаны цэргийн парадад зочноор оролцлоо.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам