Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн ерөнхийлөгч SpaceX-ийн сансрын буудлыг нутагтаа байгуулах санал тавьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Зүүн Өмнөд Азийн хамгийн том улс Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо (зураг дээр байгаа) тэрбумтан Илон Масктай хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж буйг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Эхний тавьсан санал нь цахилгаан автомашины батарейн үйлдвэрийг Жава арлын төв хэсэгт байгуулах асуудал юм. Индонез улс нь зэс, никел, цагаан тугалгын арвин нөөцтэй бөгөөд энэ баялаг дээрээ тулгуурлан цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьжээ.

Тесла компанийн судалгааны баг ирэх нэгдүгээр сард Индонезид очихоор болсныг тус улсын хөрөнгө оруулалт хариуцсан сайд мэдээлсэн байна.

Үүний хажуугаар ерөнхийлөгч Жоко Видодо SpaceX-ийн сансрын хөлгийг хөөргөх буудлыг Индонезийн нутаг дэвсгэрт байгуулах саналыг тавьсан гэнэ.

Тус улсын сансар судлалын үндэсний хүрээлэн анхны сансрын буудлаа Папуа арлын Биак орчимд байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул Илон Маскыг урьсан юм байна.

Тесла компани Ази тив дэх анхны үйлдвэрээ Хятадын Шанхай хотод байгуулаад ажиллаж байгаа. Тус үйлдвэр жилд 250,000 автомашин үйлдвэрлэж, Азийн зах зээлд нийлүүлж байна.

Шанхайд үйлдвэрлэсэн Model 3 загварын автомашинаа Европ тивд гаргахаар төлөвлөж буйгаа Илон Маск саяхан ярьж байв.

 

Эх сурвалж: BBC